Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Д.Отгонсүрэн: Сүм музейгээ хоёр га газартай нь өвлүүлэх боломжтой болсон
2023-05-09

 

Чойжин ламын сүм музейн орчимд барилга барих асуудлаар тус музейн захиргаанаас мэдээлэл өглөө. 

 


Чойжин ламын сүм музейн захирал, докторант Д.Отгонсүрэн


Чойжин лам сүм музейд хосгүй үнэт 6000 орчим өв бий. Энэ сүмийг Ерөнхий сайд асан Л.Амар, Х.Чойбалсан нар хэлмэгдүүлэлтийн жилүүдэд музей  болгох шийдвэр гаргаснаар 1938 онд нураах эрсдэлээс хамгаалсан байна. Энд Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг хадгалж байна.Энэ сүм 100 орчим жилийн настай.

 

2001 онд Засгийн гаүрын тогтоолоор музейг хамгаалалтад авч, 2 га бүс тогтоожээ. Гэвч 2010 он хүртэл кадастрын зураггүй явж ирсэн тул Засгийн газрын тогтоол хэрэгжээгүй. Анх байгууллагынхаа бичиг баримттай танилцах явцад музейн газрын кадастрын зураг, гэрчилгээ гарч ирэхгүй байхаар нь ажилтнуудаасаа асуухад “Тийм юм байдаггүй” гэхэд их гайхаж байсан. Музей кадастрын зураг, гэрчилгээгүй байснаас болоод дөрвөн булангаас нь хувийн байгууллагууд аваад, бүгд кадастрын зураг гаргуулаад, гэрчилгээ авчихсан байсан. 2010 оноос хойш “таван маргаан”-тай 13 жил явлаа. Үр дүнд нь алдсан бүх газраа буцааж авсан. 

 

Монголынхоо ирээдүйг авч явах үр хойчид бүрэн бүтэн газартай нь өвлүүлэх боломжтой болсондоо манай хамт олон баяртай байна. 13 жил гэдэг их хугацаа юм билээ.


Хувийн хэвшлийн том, том байгууллагынхантай газрын асуудлаар маргах гэдэг маш их хүч шаардсан, энерги барсан ажил байв. Музейд хуульчийн орон тоо байхгүй тул З.Сүхбаатар захиралтай Монгол өмгөөлөл гэх  хуулийн байгууллага  биднийг өмгөөлж ажилласан. 

 

"Чойжин ламын сүм" музейг бүхэлд нь сэргээн засах шаардлагатай

 

Манай музейн дараагийн асуудал бол бид ажилтнуудаа сарын 580 мянган төгрөгийн цалинтай ажиллуулж байна. Ингэснээр ажиллах хүчний хомстолд орж байна. Ажилчдын байргүй тул орчин нөхцөл маш муу, гэрээс гарч бие засдаг зэргийн улмаас ажиллах хүмүүс ховордсон. Мөн музейн ажилчид 40 хүртэлх хэм хүйтэнтэй ажиллаж байгаагаас бөөр, чийг бамын өвчин амархан тусдаг, эсгий гуталтай ажиллаж байна. Цаашлаад "Чойжин ламын сүм" музейг 1960-аад оны үед л сэргээн засварлах ажлыг хийсэн байдаг. Түүнээс хойш хэсэгчилсэн сэргээх засваруудыг хийсэн учраас сүмийг бүхлээр нь сэргээн засварлах шаардлага тулгарсан. Хэрмэн хашаа нурсан, сүмүүд хазайлт өгсөн зэрэг сэргээн засварлалт хийх шаардлагатай хэсгүүд байна" гэх асуудлуудыг мэдээллээ. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Маш сайн зөв ажил хийж чадсан та болон хамт олонд баяр хүргэе. Түүхээ мэддэг мэргэжлийн хүн ажлаа зөв хийдэг юм даа. Түүх бол том баримт шүү. Амжилт хүсэе.
2023-05-13
Төр засаг буулгаж болохгүй, музей манай улсын өв шүү дээ
2023-05-12
Зочин:
Нам засаг юугаа хараад байдаг юм болоо Түүх дурсгалынхаа эд хөрөнгийг хайрлах хамгаалах бодлого байдаг байлгүйдээ ? Богын музейн гаднах цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа хамгаалалтыг хашаа ажиллгаа явагдаж байна гээд буулгаад хаясан юунд нь саад болсон юм бол !!!
2023-05-12
Melanie Case:
Hello Everyone out there,I am here to give my testimony about a Herbalist doctor who helped me . I was infected with HERPES SIMPLEX VIRUS in 2011, i went to many hospitals for cure but there was no solution, so I was thinking how can I get a solution out so that my body can be okay. One day I was in the river side thinking where I can go to get solution. so a lady walked to me telling me why am I so sad and i open up all to her telling her my problem, she told me that she can help me out, she introduce me to a doctor who uses herbal medication to cure HERPES SIMPLEX VIRUS and gave me his email, so i mail him. He told me all the things I need to do and also give me instructions to take, which I followed properly. Before I knew what is happening after two weeks the HERPES SIMPLEX VIRUS that was in my body got vanished . so if you are also heart broken and also need a help, you can also email him at {oliha.miraclemedicine@gmail.com} or whatsapp him number: +2349038382931. Contact him today and you will have a testimony...Good luck! Dr. OLIHA Also Cures: 1. HIV/AIDS 2. HERPES 1/2 3. CANCER 4. ALS (Lou Gehrig’s disease) 5. Hepatitis B 6. chronic pancreatic 7. Emphysema 8. COPD (Chronic Obstructive Pulmonary Disease
2023-05-09
Сахал Бат-Эрдэнэ гишүүния эхнэр байхаа, энэ эмэгтэй. Хэдэн жилийн ёмнө америкчууд үзмэрүүдэд нь шилэн хорго хийж өгч байсан санагдаж байна. Одоо дулааны асуудлаа шийдчих хэрэгтэй юм байна. Музейг өөрчилж болохгүй байх шүү
2023-05-09
Далай:
Лам бөө нарт бөөн бөөнөөр өргөл барьц бариад байдаг нөхдүүд тэр тусмаа шүтлэг ихтэй УЯАЧ БӨХЧҮҮД минь нэг сайхан давалгаалаад уриалаад хандив босгоод ирээч АРД ТҮМЭН нь дэмжээл түрээд өгнө дөө .
2023-05-09
Ард:
Түүх соёлын төлөө тэмцсэн таньд баярлав. Улам сайхан болгоорой, амжилт. Энэ бол мөнгөтөй хүний үйлдвэр барьсанаас илүү дээ.
2023-05-09
115 жилийн настай сүмийг зуу орчим жил гэж ярих юм, орчим гэдэг чинь зуун жил арай хүрээгүй гэж ойлгогдохоор
2023-05-09
Бизнесменүүд бөх, морины байд өгдөг мөнгөнөөсөө жаахан ч болов илүүчилж музейн засварт өгч болдоггүй л юм байх даа...Монголоо гэх сэтгэл байдаг болов уу?
2023-05-09
За болж дээ
2023-05-09
Төр засаг буулгаж болохгүй, музей манай улсын өв шүү дээ