Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн иргэн Ч.Маралмаагийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болно.
Өнгөрсөн гуравдугаар сард анхан шатны шүүхээс Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасч, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Тэгвэл шүүгдэгч Ч.Маралмаа шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Хэргийг сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Уншиж байна |