Хил нээгдэж, хязгаарлалт сулрахын зэрэгцээ цар тахал ч намжиж иргэд тоохоо болиод уджээ. Ойрын өдрүүдэд цахим сүлжээгээр коронавирусын шинэ хувилбар бүртгэгдэж байна гэх мэдээлэл цацагдаад байсан. Энэ талаар албаны бус эх сурвалжийн мэдээлснээр "Covid-19 халдварын шинэ хувилбар бүртгэгдсэн. Мөн долоо хоногт 100 давсан тохиолдол бүртгэгдэж байна. Цаашдаа халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна" гэсэн юм. Харин ХӨСҮТ-ээс коронавирусын шинэ төрлийн хувилбар илэрсэн талаар мэдээлэл авах гэсэн боловч албан ёсоор мэдээлэх албаны хүн байсангүй. Мөн өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн яамын статистик мэдээлэлд халдварын тохиодлол, бүртгэлийн талаарх мэдээлэл алга. Энэхүү XBB нь омикроны хоёр дэд хувилбарын хосолсон хувилбар гэнэ.
ХӨСҮТ-ээс коронавирусын шинэ төрлийн хувилбарын талаар тодруулахад албаны хүмүүс мэдээлэл өгөхөөс татгалзсан.
ДЭМБ-ын мэдээлснээр энэхүү шинэ төрлийн омикроны дэд хувилбар нь халдварын шинж тэмдэг хүүхдүүдэд өндөр халуурах, ханиах, нүд өвдөх шинж тэмдгээр илэрч байгаа аж. Нүд өвдөх шинж тэмдэг нь нулимс гоожих, нуухтах, улайх, хавдах, загатнах, өвдөх зэргээр илэрч байна.
Мөн эмч мэргэжилтнүүдийн зүгээс жингийн илүүдэл, астма, дархлааны өвчинтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг онцгой анхааралтай байхыг сануулжээ. Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус уг дэд хувилбарын тархалт олон улсын хэмжээнд нэмэгдэж, дэлхийн 25 улс оронд илрээд байгааг мэдээлсэн юм.
Уншиж байна |