Өнгөрсөн амралтын өдөр бага насны хүүхдийг бөмбөгөөр цохисны улмаас өсвөр насны хүүг зодсон тухай бичлэг тархсан.
Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн 17.55 минутад цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд хүүхдийн биед гэмтэл учруулж зодсон байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийг дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад 14 настай Т нь үрлэн сумтай буугаар буудаж тоглож байгаад гурван настай хүүгийн толгой хэсэгт санамсаргүй оносон гэх шалтгаанаар гурван настай хүүгийн аав 14 настай хүүгийн биед халдаж зоджээ.
Одоогоор зодуулсан хүүгийн ГЭМТЛИЙН зэргийг тогтоохоор шинжээч томилсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.