Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулдаг. Тус арга хэмжээ нь долоо хоногийн хугацаанд идэвхтэй явагддаг. Анх Засгийн газрын шийдвэрээр татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд эдүгээ 24 дахь жилдээ татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэх юм. 2022 оны шилдэг татвар төлөгчдийг зарлах болон бусад цаг үеийн асуудлаар ТЕГ-аас мэдээлэл өглөө.
Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал
Татварын албаны бүх үйл ажиллагаа 100 хувь цахим хэлбэрт шилжсэн. 2022 онд 8,2 их наядын улсын төсвийн орлогын төлөвлөгөөтэй ажилласан. Гүйцэтгэл 9,3 буюу 1,1 их наяд төгрөгийн төсвийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн. Татварын албаны бүх үйл ажиллагаа 100 хувь цахим хэлбэрт шилжлээ. Татварын албанд таньдаг хүн хайх хэрэггүй болсон.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 1,216.2 тэрбум төгрөг төлснөөр өнгөрсөн онд хамгийн их татвар төлсөн 10 компанийг тэргүүлж байгаа бол "Эрдэнэс Таван Толгойн" ХК 990.1 тэрбум төгрөгийн татвар төлснөөрөө удаалж байна.
Хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж:
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ /1.2 их наяд төгрөгийн орлогийн эх үүсвэрийг хуримтлуулсан/
Эрдэнэставан толгой ХК (990.1 тэрбум )
Оюутолгой ХХК (439.9 тэрбум )
Энержиресурс ХХК (289.3 тэрбум )
Тавантолгой (261.6 тэрбум )
АПУ ХК (212.1 тэрбум )
Хаан банк ХХК (197.4 тэрбум )
голомт банк ХХК (137.4 тэрбум )
Си Өү Эй Эл ХХК (104.0 тэрбум )
Цайрт Минерал ХХК (98.6 тэрбум )
Том ангиллын шилдэг 10 татвар төлөгч:
Мобиком корпораци ХХК (62.0 тэрбум)
Юнител ХХК (61.0 тэрбум)
MCS Coca-Cola (38.9 тэрбум)
Монгол Тамхи Со ХХК (28.7тэрбум)
Өсөх Зоос ХХК (28.4 тэрбум)
Юнивишн ХХК (18.4 тэрбум)
МСМ Групп ХХК (15.7 тэрбум)
Рэдпаф Монгол (26.0 тэрбум)
Трансвест Монголиа ХХК (23.8 тэрбум)
МАК Цемент ХХК (18.8 тэрбум)
Дунд ангиллын шилдэг 10 татвар төлөгч:
Юпланет ХХК (4.7 тэрбум)
Мастер Тайм ХХК (4.1 тэрбум)
Бест вестерн тех компани (2.5 тэрбум)
Импосолушн компани (2.4 тэрбум)
Грейпсити ХХК (1.1 тэрбум)
Монголфарм ХХК (0.9 тэрбум)
Хаанзаа сервис ХХК (0.9 тэрбум)
Жагар Интернэшнл ХХК (0.9 тэрбум)
Их Шүүдэргэнэ Импорт ХХК (0.8 тэрбум)
Просижион ХХК (0.8 тэрбум)
Жижиг сегментийн 30 мянган компаниас хошуучилсан 10 топ компанийг танилцуулж байна.
Жижиг ангиллын шилдэг 10 татвар төлөгч:
Юнайтэд Аллианс ХХК ( 0.5 тэрбум )
Дижитал Воркс ХХК ( 0.4 тэрбум )
Шүрэнхаан уул ХХК ( 0.2 тэрбум )
Эм Си Пи ХХК ( 0.2 тэрбум )
Билэгт хаан рөүд ХХК ( 0.1 тэрбум )
Сутайн Ихэр Цэцэг ХХК ( 0.1 тэрбум )
Мандалговь хүнс ХХК ( 0.1 тэрбум )
Байрам ХХК ( 0.3 тэрбум )
Хаан зоос ХХК ( 0.3тэрбум )
Мэйжик Мед ХХК ( 0.2 тэрбум )
Бичил ангиллын шилдэг 10 татвар төлөгч:
ЭС ЭЙ ЭС ЭС ХХК ( 58.6 тэрбум )
Майхан гол ХХК ( 38.4 тэрбум )
Өрнөх хурд ХХК ( 36.4 тэрбум )
Үндэсний Рейлти ХХК ( 35.8 тэрбум )
Цэвка Трейд ХХК ( 21.3 тэрбум )
Ажнаймандал ХХК ( 19.5 тэрбум )
ТТД ХХК ( 17.7 тэрбум )
Завхан жинст нэмэр ХХК ( 15.7 тэрбум )
Коннест инновэйшн кэй эм ХХК ( 13.5 тэрбум )
Сэтгэшгүй нэмэх ХХК ( 12.0 тэрбум )