Төв аймгийн Засаг даргын тамгын газрын зүгээс "Үндсэн хуулийн дугуйлан төсөл"-ийг 27 суманд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлын урьдчилгаа нэрээр 12 сая төгрөгийн зарлага гаргасан байна.
Энэ мөнгийг өмгөөлөгч Х.Бат-Ялатын тэргүүлдэг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын данс руу шилжүүлсэн байгаа юм. Тэгвэл “Иргэдийн шударга шүүх” ТББ өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сарын 26-аас эхэлж 2024 оны 11 дүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх юм. Энэ ажлын үргэлжлэл болох "Үндсэн хуулийн дугуйлан төсөл" Төв аймгийн 27 суманд хэрэгжиж байгаа аж.
Нэг суманд хоёр багш бэлтгэх энэхүү ажлын хүрээнд нэг суманд НЭГ сая төгрөг зарцуулна хэмээн тооцож Төв аймгийн Засаг даргын тамгын газраас 27 сая төгрөгийн санхүүжилт хийж байгаа юм. Нийслэлээс эхэлсэн "Үндсэн хуулийн дугуйлан төсөл"-ийг 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Уншиж байна |