Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Улаанбаатарт хүчтэй газар хөдөлбөл баталгаагүй арматураар барьсан барилгын 48 хувь нь нурна
2023-05-05

Барилгын чанарын тухай хэн хүнгүй ярьдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Вакум цонх хэрнээ салхи сийгээд байх юм. Хананд цууралт үүсчихлээ, дээврээс ус дусаад байна гэх мэт гомдол шинэ цагийн байрны оршин суугчдын хувьд амны уншлага мэт болсон. Ам метр нь 1000-2000 ам.долларын үнэтэй Туул гол, Зайсангийн амны цэвэр цэнгэг агаарт материал, мөнгө хоёроор зодож барьсан "тансаг" сууцны оршин сүугчид дээрхийн адил хэл ам таталдаггүй байж болох юм. Гэхдээ л сүүлийн үеийн шинэ барилгуудын олонх нь чанар муутай баригдах болсон гэсэн олны үг ортой.

 

Газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа энэ үед барилгын үндсэн бүтцэд ордог арматур чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна.


Ямар компани барьсан гэхээсээ илүү хэр чанартай материалаар барьсан бол гэдэг хамгийн чухал. Энэ асуултын хариултыг худалдан авагч бодоод олох нь битгий хэл, тухайн барилгыг угсарчгүйцэтгэсэн компанийнхан ч барьсан барилгаа сайн муу болсоныг хэлж мэдэхгүй. Үнэхээр чанарын баталгаатай гэж хэлж, сурталчилж байвал "худлаа л байх аа даа" гэж болгоомжлоход буруудахгүй, Яагаад гэж үү, Яагаад гэвэл манайх барилгын материалынхаа 75-80 хувийг импортоор авдаг. Импортын материал чанар стандартад нийцэж байна уу, үгүй юу гэдгийг хил гааль дээр хянан баталгаажуулж байх ёстой. Гэтэл барилгын материалд баталгаажуулалт бараг хийгддэггүй гэж хэлж болно.


Уг нь барилга манай улсын хувьд ашигт малтмал, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбаруудын адил анхаарал хандуулж байх ёстой салбар. Гэтэл арматур борлуулдаг зарим компаниуд тохирлын гэрчилгээгүй, баталгаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. 

 



Манай улс арматурын нийт хэрэглээний 90 хувийг импортоор авч, үлдсэн хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байна. Тэгвэл арматур төмөр худалдан, борлуулж байгаа импортын болон дотоодын үйлдвэрлэлийн 16 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин Барилга хот байгуулалтын яамнаас шалгалт хийсэн байна. Арматурын чанарын шалгалтыг лаборатори болон бодит туршилт хийн жингийн зөрүүтэй байдал алдагдсан механик үзүүлэлт зөрсөн зэрэг ноцтой зөрчил илэрсэн талаар тус яамны төлөөлөл мэдэгдлээ.

 


Дотоодын үйлдвэрийн нэр бүхий гурван аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн арматур төмөр стандарт шаардлага хангаагүй байсан тул  үйлдвэрийн үйл ажиллагааг нь зогсоож,  нэг үйлдвэрт нь зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

 

 

Арматурын чанарын шаардлага, аюулгүй байдлын талаар Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригоос тодрууллаа. 

 

- Барилгын үндсэн бүтцэд ордог арматурын чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаа талаар мэдээлэл өгөөч?

 

- Хяналт, шалгалтаар зах зээлд худалдан борлуулж байсан зарим компанийн арматур гадаад, дотоод хөндлөн огтлол, чихний өргөн, онолын жин зэрэг механик үзүүлэлтүүдийг хангаагүй.  "Цамхаг гүүр" ХХК, "Тэргүүн тэгш төмөр" ХХК-ийн борлуулж байсан импортын арматур нь мөр хоорондын зайн стандарт шаардлага хангаагүй.  "Агь трейд" ХХК-ийн борлуулж буй 14 ба 16-ийн диаметрийн хэмжээтэй арматурууд мөр хоорондын зайн стандарт хангаагүй. 

 

Арматурууд тонн жиндээ хүрэхгүй байх, лабораторийн шинжилгээнд хамруулаагүй гэх мэт нийтлэг зөрчлийг ААН-үүд гаргаж байна.

 

Импортын арматур зарж байгаа байгууллагуудын дийлэнх нь тохирлын гэрчилгээгүй байна. Өөрөөр хэлбэл, баталгаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрч буй. Мөн тонн тутамдаа 40 орчим килограммын дутуу асуудлууд илэрсэн. 


 

- Арматурын үнэ сүүлийн 12 жил дэлхийн зах зээл дээр болоогүй үнийн огцом өсөлт болсон. Арматурын төмөр яагаад үнэд орох болов?

 

-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн олон орон өнгөрсөн онд хөл хорио тогтоож, бүтээн байгуулалтын ажил зогсоод байсан. Харин өдгөө цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил идэвхжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савалгаа үүсэж, Монгол Улсад худалдаалагдах арматурын үнэ нэмэгдээд байна. Тухайлбал, олон улсын зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны аравдугаар сард 445.5 ам.доллар байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 643 ам.долларт хүрээд байна.

 

 Монголд баригддаг орон сууцанд тавигддаг шалгуур нь чанар гэхээсээ байршил болж хувирсан
 

 

-Манай улсад энэ төрлийн төмөр үйлдвэрлэдэг 10 гаруй жижиг аж ахуйн нэгж бий. Тэдний хүчин чадлыг цаашид сайжруулах боломж бий юү?

 

-Өдгөө манай улсад арматурын төмөр үйлдвэрлэдэг 15 жижиг үйлдвэр бий. Дэлхий дахинаа дэгдсэн цар тахлаас үүдэн өнгөрсөн жил “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс бусад нь ажиллаагүй. Уг нь дээрх үйлдвэрүүд 350 орчим мянган арматурын төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Харамсалтай нь, арматур үйлдвэрлэхгүй, үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулаагүй, ажиллах хүчний хараат байдлуудаас шалтгаалан үйлдвэрлэлийг жигд явуулах боломжгүй байна. 2019 онд дээрх үйлдвэрүүд 66.3 мян.тн арматур үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний 30 хүртэл хувийг хангаж байсан. Эдгээр үйлдвэрүүд төмрийн хаягдлыг дахин боловсруулж, арматур үйлдвэрлэдэг юм. Тиймээс дотоодын төмрийн хаягдлын хэмжээнд баригдан, бага хэмжээгээр үйлдвэрлэл явуулж байна.

 

-Цаашид гадаадын бусад орноос хараат болохгүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломж байна уу?

 

- Дотоодын хэрэглээг бүрэн хангахын тулд төмрийн хүдрээс ган туйван үйлдвэрлэх боломжтой газруудын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Мөн дээрх үйлдвэрүүдийн ажиллах хүчнийг дотооддоо бэлтгэх нь чухал асуудал болоод байна. Үүнийг шийдвэрлэхээр БХБЯ-наас холбогдох яамдад санал хүргүүлсэн. Цаашид дотоодын арматур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, хамтран ажиллах тал дээр онцгой анхааран ажиллана. Манай улс өнгөрсөн онд 240.1 мян.тн арматур хэрэглэсэн бөгөөд энэ хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэж үзэж байна.

 

- Цаашид арматурын чанарын шаардлагад холбогдох яамнаас ямар арга хэмжээ авах вэ?
 

- Чанарын шаардлага хангахгүй арматур борлуулж буй асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт, шалгалтыг хийж, зөрчлүүдийг илрүүлсэн. Нэгэнт шалгалтаар зөрчил илэрсэн арматурыг акталж, хэрэглээнд оруулахгүйгээр шийдвэрлэх болно. Мөн цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд чанарын шаардлага хангасан арматур худалдан авах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин