Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
С.Бямбацогт: УИХ-ын гишүүд бүгд хулгайч биш, энд цөөхөн хулгайч байгаа
2023-05-04

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

 

 

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.

 

Тэрбээр "МУ-ын Үндсэн хууль ард түмэн бид гэж эхэлж, мэдэгтүн сахихтун гэсэн үгээр төгсдөг. Энэ нь Үндсэн хуулийн үг үсэг, цэг таслал бүхэн гүн гүнзгий утга илэрхийлж  бүх нийтээрээ нийгмийн соёл, эрх зүйн ухамрсыг төлөвшүүлэхийн төлөө эрмэлзэх агуулгатай. Үндсэн хуульд Монгол Улсын бүх эрх мэдэл Засгийн эрхэнд байна. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэж заасан байдаг. Эл агуулгаар УИХ, Засгийн газрын гишүүд бол эрх мэдэлтэн, албан тушаалтан гэхээсээ илүү олон нийтийн үйл хэрэг, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр иргэдийг төлөөлж буй ард түмний элч, төр иргэнийг холбосон итгэлцлийн гүүр юм. 

 

Улс орнуудын урагшлан хөгжсөн, уруудан доройтсон түүхэн сургамжуудын үндэс ч төр иргэний итгэлцлийн цөм болсон авлигаас ангид засаглалтай шууд холбоотой байдаг нь ойлгомжтой. Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашиг хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган харалган үйлдлээс болж ардчилсан эрх зүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай юм.

 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаа эхлээд ашигт малтмалын лицензүүд, Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжуудыг хулгайлсан ноцтой баримтуудыг МУ-ын Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцсээр байна. Засгийн газрын энэхүү бодлогыг УИХ дэмжиж, хаврын чуулган Авлигын эсрэг чуулган  байх болно  гэж тодорхойлсон Г.Занданшатар танд болон шударга ёсны үйлсийг дэмжиж байгаа эрхэм гишүүд, төрийн түшээдэд баярлалаа.

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ, Тусгаар тогтнол ардчилалын амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг хамгаалж өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг цэглэж, ард түмний ашиг сонирхлыг дээдэлсэн, иргэний төлөөлөх эрхийг хангасан, ёс зүйн манлайллаар хүлээн зөвшөөрөгдсөн  шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн үүрэг хариуцлага өнөөдрийн парламентын гишүүн та бидэнд ногдож байна. Ёс суртахуун, сахилга хариуцлага, ардчилсан эрх зүйт төрийн нийгмийн манлайлал та биднээс энэ танхимаас эхлэх учиртай. Ингэж чадахгүй бол баталсан хууль тогтоомжоо ягштал мөрдөхийг төрийн албан хаагчдаас, ард түмнээсээ бид хэрхэн шаардах билээ. 

 

МУ-ын ЗГ-аас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын гэмт хэргийг илчлэн шүгэл үлээж, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэж, хилийн чанадад оргон зайлсан авлигачдын шүүрдэн авчрах ШУВУУ ажиллагааг зохион байгуулж, оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хөрөнгийг шилжүүлэн авчрах, төрийн байгууллагыг ил тод шилэн байдлыг хангах хөтөлбөр бүхий ТАВАН Ш хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Олон жил салаалж ургасан, суурь нь газрын хөрснөөс бэхжиж томорсон системийн авлигын аварга том царс мод нүд ирмэх зуур нурчихгүй нь ойлгомжтой. Худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхээс эхлээд хууль шүүхийн байгууллагуудад шигтгэсэн хувалзуудаараа цаг хугацаа хожих, хулгайг хамгаалах зохион байгуулалттай тогтолцоо үүсгэж авлигын эсрэг тэмцлийг саармагжуулахын тулд бүхий л эцсийн мэхээ хэрэглэх байна. Бусад орнуудын авлигатай хийсэн тэмцлийн түүх ч ийм л байсан. Гагцхүү бид тууштай байж тэмцэлд ялалт байгуулах учиртай. 

 

Мэдээлэл нээлттэй ил тод болж, иргэд мэдээлэлжин хэрсүүжих тусам авлигын систем задран унасаар байх болно. Зөв зүйл, үнэн байдал ялах нь цаг хугацааны л асуудал байдаг нь ардчилсан нээлттэй засаглалын хамгийн том давуу тал билээ. Шинэ Сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Авлигын эсрэг эрхзүйн багц шинэчлэлийг эхлүүлж Үндсэн хуулийн өөрчлөлт, Улстөрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг энэхүү хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно.

 

Өнөөдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгалаа.
 
Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно.


 
Энэхүү хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж,төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болох юм.


Энэхүү хууль батлагдсанаар ирээдүйд олон улс төрчид, төрийн албан хаагчдыг болзошгүй авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалж чадна гэдэгт итгэж байна.


Цаашид төрийн албыг төрлийн алба болгох, төрийн өмч, ажиллах хүчийг хувийн хэвшилд шилжүүлэх, төрийн албан хаагчийн цалинг нэгдсэн системд оруулж, бүтээмж, үр дүнд суурилсан өндөр цалинтай, цомхон чадварлаг нийтийн албан хаагчидтай байх суурь реформыг олон нийтийн идэвхтэй хэлэлцүүлэгт үндэслэн хийх болно" гэлээ.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байна. Харин зарим нэг гишүүний өргөн барьсан төслийг гайхаад байна. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирдаг. Авлигач хүн авлигачтай тэмцэнэ гэж ярьдаг. Үүнийг би гайхаад байна.

 

 

Уулын мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай. Би олон жил тендео, концесс, Хөгжлийн банк гэж хэлүүлж байгаа. Хууль зөрчиж, хулгай хийгээгүй болохоор тухай бүрт нь шалгуулж, хамааралгүйгээ тогтоосон.

 

Хулгай хийдэг хүн хартай байдаг. Тэгж хардаад хуулийн төсөл санаачилсан юм шиг байна. Энэ хууль эргэж үйлчлээсэй. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирсаар байгаад 76 хулгайч болчихсон. 76-уулаа хулгайч биш. Энэ дотор цөөхөн хулгайч байгаа. Цөөхөн хулгайч нарыг ил тод болгохын тулд энэ хуулийг эргэж үйлчлүүлмээр байна. Эргэж үйлчлэх үү?

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд иргэдтэй адил биш, хамаагүй давуу байдалтай. Халдашгүй байдалтай, мэдээлэл авах эрхтэй. Парламент, Засгийн газрын гишүүд иргэдээс хамаагүй давуу байдалтай учраас давуу хариуцлагатай байх нь шударга ёсонд нийцнэ.

 

УИХ-ын гишүүн бол сайн дурын үндсэн дээр таныг төлөөлж байгаа нийтийн албан тушаалтан. Хэн ч УИХ-ын гишүүнийг хүчээр сонгоогүй. Өөрөө сайн дураараа таны сайн сайхны төлөө үйлчилье, төлөөлье гэж байгаа албан тушаалтан. Тиймээс албан тушаал хашиж байхдаа өөрийнхөө хувийн компаниас татгалзах нь ёсзүй.  Харамсалтай нь ёсзүйгээр зохицуулагдахгүй байгаа учраас арга буюу хууль орж ирж байна. 

 

УИХ, Засгийн газрын гишүүний компани төрөөс шударгаар тендер авчээ. Гэхдээ нөлөө үзүүлээгүй гэдэгт хэн итгэх вэ? 

 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Эрх мэдэл авахын тулд төрд ажилладаг гэж ойлгодог хүмүүс байдаг байх. Төрд улс орныг хөгжүүлдэг, юм бүтээдэг туршлагатай хүмүүс гэж бий. Сингапур, Солонгос, АНУ зэрэг олон оронд хувийн хэвшлийн өндөр боловсролтой хүмүүс ажиллаж байж тэр улс хөгжсөн түүхтэй. 

 

 

Сингапур улсын сонгодог жишээ бий. Сайд нь том бизнесмен хүн байдаг. Нэрийн хуудасныхаа ард сахарын үйлдвэрийн эзэн гээд биччихсэн байдаг. Сонирхлын зөрчлөө өөрсдөө хязгаарлаад явдаг. 

 

УИХ-д сууснаас хойш би нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй байгаа. УИХ-ын гишүүн гэдэг бол хулгайч, худалч, муу бүхний толгой юм шиг ярьдаг байдал хэрээс хэтэрлээ. Монголын нийгэмд бизнесменүүд шиг шударга хүмүүс ховор байдаг. Хувийн хэвшил Монгол Улсын төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлж байна. Юм болгоныг хааж хорино гэсэн попорсон хууль хийснээрээ сайн үр дагавар авчрахгүй.

 

Микрофон харахаараа энхийн цагаан тагтаа ярьдаг хумсаа нуусан дүртэй хүмүүсээс төр хол байх ёстой. Насаараа зүтгээд унаж чадахгүй машиныг нь хулгай хийгээд уначихсан төрийн албан хаагчид байна. Тэр хүмүүстэй зүйрлэж ярьдгаа болимоор байна.

 

Шударга ёс хааж хорихоор тогтдоггүй. Хууль мөрдөхөөр тогтдог. Хөгжилд саад болсон хууль хийхээ болимоор байна. Хэтэрхий олон хууль Монгол Улсын хөгжлийг чөдөрлөөд байна. 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сингапурт гишүүд нь төрийн өмчит компанид бүтээгдэхүүн нийлүүлдэг асуудал байхгүй шүү. Харин ч бүр ил тод нээлттэй байгаа. Тэнд төрийн албаны цалин өндөр, ашиг сонирхол давхцахгүй байгаа. 

 

Биднийг сонгосон ард иргэд ёсзүйн манлайлал дээрээсээ эхлэхийг хүлээж байгаа гэдгийг ухамсарлан ойлгомоор байна. Энэ танхимаас хэм хэмжээг зохицуулахгүйгээр дунд, анхан шатанд хэвшүүлнэ гэдэг бол боломжгүй. Хэн ч хэрэгжүүлэхгүй. Торгуулиа төл гэж яаж хэлэх юм бэ. Нүдэн дээр нь эрх ашиг үүсээд, ийм олон асуудал үүсээд байхад яаж хууль мөрд гэж хэлэх юм бэ.  

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийг дэмжиж байна. Гол асуудал найз нөхдийн холбоон дээр үүсээд байна. Найз нөхдөөрөө дамжуулаад тендер, янз бүрийн сонирхлын зөрчил гардаг. Энэ холбоог шийдэхгүй бол болохгүй. Хамаатнууд бол бидний төлөө байгаа. 

 

 

Засгийн газар, Ерөнхий сайдын шударга ёсны тэмцлийг дэмжиж байгаа. Гэхдээ заримдаа хэрээс хэтрээд байна. Бизнесүүдийг айлгаж байна. Бизнес тэр чигээрээ нэр хүн байдаг. Тэр нэр хүндийг шороотой холих зүйлийг эрх баригчид хийгээд байна. Бүгдээрээ төрийн бүтээн байгуулалтаас буруу харж байна. Энэ Монголын хөгжилд хортой. 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  Хэдүүлээ нам гэхгүй зөв жишиг тогтооход төвлөрвөл зөв. Хөгжлийн банкны зээлүүдийг хувийн хэвшилд өгсөн бол ийм зүйл болохгүй байсан. Дундуур нь бөөнөөрөө хувааж авах гээд, шалгуур хангадаггүй компани аваачиж, асуудал үүсгээд, зээл нь төлөгдөхгүй дефольт болох хэмжээнд хүрсэн. Хувийн хэвшил, хулгайн сэдэл хоёрыг ялгах ёстой. Төрийн өмчит компаниудыг төрөөс гаргах ёстой. Энэ л хувийн хэвшлийг дэмжих жинхэнэ дэмжлэг. 

 

Барьцаагүй зээл авсан компанийн ард улстөрчид байдаг. Банк бизнес хийдэг, үүний ард улстөрчид байдаг. Тэгэхээр бусад компани нь яаж өрсөлдөх юм бэ. Харин ч хувийн хэвшилд төр, улс төрийн оролцоо багасгаж, хязгаарлаж байж дэмжинэ. 

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Өнөөдөр УИХ-ын гишүүд л хулгайч мэт яриад байгаа боловч яам, тамгын газар ажиллаж байгаа хэзээ ч сонгуульд өрсөлдөхгүй, хэн ч танихгүй, алдах юмгүй дунд шатны дарга нар төрийн албыг хэсэг бусниулж, идэж уудаг жишиг тогтсон. Хамгийн харамсалтай нь энэ хүмүүсийг ажлаас халснаа хариуцлага тооцсон гэж үздэг. 5Ш ажиллагааны хүрээнд төр яаж хариуцлага тооцдог, хохирлыг буцаан төлүүлдэг гэдгийг харуулах хэрэгтэй. Ингэснээр төрд, улс төрд орж ирж байгаа дараа дараагийн залуус хариуцлагатай болж чадна. 

 

Shuud.mn
Сонин хачин
bymbaa:
teevriin said , anand 2 bol humsaa nuusan EZ.n notstoi gemt heregtenuud ym bish uu?
2023-05-08
Тэр цөөхний нэг нь өөрөө юм биз дээ??
2023-05-05
Тэгвэл мэдэж байгаа цөөхөн хулгайчаа нэрлээд хэлчихмээр байна.
2023-05-05
бор:
бүгд хулгайч ер. өөсөө эхлээд бүгд шүү дээ бүх монголчууд мэднэ шдээ
2023-05-04
Хөгжлийн банк ЖДҮ нүүрс гээл бараг бүх гишүүд энэ хулгайг хийхээр бүгдээрээ шахуу хулгайч бга биз дэ
2023-05-04
бор:
бүгд хулгайч ер. өөсөө эхлээд бүгд шүү дээ бүх монголчууд мэднэ шдээ