УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Боловсролын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Боловсролын ерөнхий хуулийн төсөл Боловсролын удирдлагын тогтолцоог оновчтой болгож, улс төрөөс хараат бус, чадахуйн зарчимд суурилсан хөгжил дэвшлийг хангах заалт тусгагдсан.
Тэгвэл үүнтэй холбогдуулан БШУ-ын сайд "Солонгосын Ерөнхийлөгч ЕБС-ийн захирлуудаа батламжилдаг юм байна. Тийм учраас тус өнөөдөр боловсролоороо тэргүүлж байгаа юм. Боловсролдоо ингэж их ач холбогдол өгдөг. Гэтэл манайд сум, дүүрэг, нийслэлийн Засаг дарга нарын намын үзэмжээр томилгоо хийж байна. Судалгаагаар УИХ болон орон нутгийн сонгуулийн дараа маш их халаа сэлгээ хийгдэж байгаа нь тогтоогдсон. Сүүлийн найман жилд цэцэрлэг сургуулийн удирдлагуудын 80 гаруй хувь солигдсон байна. Иймээс чадахуйн зарчим дээр суурилсан томилгоо руу нэг алхам урагшлах гэж байна" гэсэн жишээг онцоллоо.
Уншиж байна |