Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Д.Батням: Барилгын материалын үнэ 20-30 хувиар буурсан
2023-05-04

 

Барилгын материалын үнэ ханшийн талаар барилгын хөгжлийн төвөөс мэдээлэл хийлээ. 

 

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс барилгын материалынхаа 70 гаруй хувийг импортоор авч, 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Дотоодын зарим үйлдвэрүүд ч 100 хувь түүхий эдээ гадаадаас импортолж байгаа.

 

Харин барилгын материалын үнэ урд жилийн мөн үетэй харьцуулахад барилгын гол нарийн бүтээгдэхүүнүүд 20-30 хувиар буурсан. Энэ тоо цаашид буурах уу гэж олон хүн асуудаг ч буурах боломж төдийлөн харагдахгүй байна. Учир нь “Ковид-19” цар тахлаас хойш дэлхийн улс орнууд маш өндөр инфляцитай болж, түүхий эд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, валютын ханш өссөн. Ийм учраас барилгын материалын импортын бүтээгдэхүүнүүдийн хувьд үнэ нь буурах боломж, магадлал бага байна.

 

Орон сууцны үнэ ханшийн тухайд эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагддаг. Шинэ орон сууцны хувьд өртгийг нь бууруулах боломж нь барилгын материалд байдаг. Барилгын материалын үнэ буурлаа гэхэд орон сууцны үнэ буурахгүй. Энэ хоёр тусдаа зах зээл. Энэ зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, ипотекийн зээл нэмэгдэх, эдийн засаг, хүн ам өсөх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж орон сууцны үнэ өсдөг. Барилгын материалын үнийн өсөлт, бууралт орон сууцны үнийн өсөлтөд бага нөлөөлдөг" гэв. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
irgen:
materialiin yne ussunuus oron suutsnii yne usluu geed baisan biz dee.odoo buulgaach hulgaichuudaa.
2023-05-04
Hurungu zuuchlaliin hden hiih ajilgui nobshnuud hiij bga ajil udahgui ter hulgaichuud bairnii hansh unahad dampuuran
2023-05-04
Иргэн:
Эрэлт нийлүүлэлт гэж амны таглаа, юу ч хийж чадахгүй юм чинь...
2023-05-04
Х. Бадрах:
Байрны үнэ бууж байгаа нь хаана байна
2023-05-04
Hurungu zuuchlaliin hden hiih ajilgui nobshnuud hiij bga ajil udahgui ter hulgaichuud bairnii hansh unahad dampuuran