Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Б.Энх-Амгалан: Үндсэн гадаад хэл гэж юу яриад байгаа юм бэ
2023-05-04

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Боловсролын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

 

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Дэлхийд боловсролын чанараараа тэргүүлдэг Финлянд улс багштай сайтай сургууль хамгийн сайн гэдгийг нотолчихсон. Боловсролын хуулийг нухацтай хэлэлцэж, энэ салбарыг сэргээх цаг болсон. Чингэлтэй дүүргийн төвийн сургуулиудын хүүхдүүд математик, англи хэлний олимпидад маш амжилттай оролцоход захын сургуулиудын хүүхдүүд маш өрөвдөлтэй байдалтай байдаг. Учир шалтгаан нь багшийн асуудал байна. Хотын захын сургуулиудад очиж багшлах багш дутмаг хангалтгүй байна. Сургуулиудад багш нарын үнэлэмж ялгаатай. Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхээ ялгамжтай эдэлж байгаа нь харамсалтай. Боловсролын хуулиар үүнийг халах хэрэгтэй. Багшийн чадамж, сургалтын орчингийн ялгаатай байдлыг яаж халж байгаа вэ? Хуульд хэрхэн тусгасан бэ? Хуульд англи хэлийг заах асуудлыг хэрхэн тусгасан бэ?

 

БШУ-ын сайд Л.Энх-Амгалан: Боловсролын чанарын асуудал гэдэг багшийн чанарын асуудал гэдэгтэй санал нэг байна. Багц хууль дээр зургаан зүйл дээр өөрчлөлт хийхийг зорьж байна. 

 

1. Боловсролын санхүүжилтын тогтолцоог өөрчлөх. Үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоог бий болгоно

2.Хөтөлбөрийн шинэчлэл. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд амьдрах МОНГОЛ ХҮНИЙГ бэлтгэх 

3. Багшийн нийгмийн баталгааг сайжруулах, ЕБС төгсөн байгаа хүүхдүүдээс хамгийн сайн нь багш болдог тогтолцоо рүү шилжих ёстой. Багш бэлтгэхдээ магадлан итгэмжлэлтэй байх шаардлага тавина

4. Үнэлгээний тогтолцоог бий болгоно. Хүүхдийн, багшийн, сургуулийн үнэлгээний тогтолцоонд шилжүүлнэ. 

5. Боловсролын засаглалын асуудал

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Боловсролын хуульд орлого багатай иргэдээ орхиж болохгүй. Хамгийн чухал асуудал. Үндсэн хуульд төрөөс ерөнхий боловсролын үнэгүй олгоно гээд заачихсан. Төрөөс тавьсан шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулж болно гэсэн байгаа. Төрөөс тавьж байгаа шаардлага нь боловсролыг үнэгүй олгох. Гэтэл өнөөдөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуулийн тухай яриад байна. Үндсэн хуулийн эсрэг яриад байгааг яаж зохицуулж байна вэ? Үр дүнд суурилсан санхүүжилт гэдэг чинь явж явж хувийн хэвшлийн дэмжинэ шүү. Эрүүл мэнд дээр яг ингэсэн. Улсын эмнэлгүүд гайгүй байгаа ч өрхийн эмнэлгүүдийн байдал хүнд байна. Зах зээлийн эдийн засагт хэцүү юм байдаг нь хувийн хэвшлийг хэтэрхий их дэмжих нь боловсрол, эрүүл мэндийг хохироодог. Үнэлгээний санхүүжилт яаж хэрэгжихийг мэдэхгүй байна. 

 

БШУ-ын сайд Л.Энх-Амгалан: Ц.Даваасүрэн сайд аа, энэ манай Засгийн газраас өргөн барьсан хууль. Тийм учраас Засгийн газрын гишүүд танхимын зарчимтай байх болов уу? гэж бодож байна. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гол реформын нэг болов уу, гэж бодож байна. Үүнээс бид нэг ч алхам ухарч болохгүй. Тэр тусмаа Засгийн газрын гишүүн маань өөрөө үр дүнд суурилсан тогтолцоо ухралт, хэвийн хэвшлийг дэмжинэ гэсэн буруу ойлголтыг төрүүлж болохгүй. Үр дүнд суурилж байж төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах гээд байна. Өнөөдөр нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардало 800-1,2 төгрөг байна. Чанар, үр дүнг хэмждэггүй. 

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Яагаад англи хэлийг нэг, гуравдугаар ангиас нь заана гэсэн юм яриад байна вэ? Ерөнхий боловсролоор ашиг хийгээд байх нь зөв үү? Үндсэн гадаад хэл гэж юу яриад байгаа юм бэ?

 

Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням: Төр боловсролыг дангаараа авч явдаг улсуудын татварыг нэг хараарай. Төр бүгдийг нь хийнэ гээд оруулж ирж болно. Тэгвэл татвараа нэмэх л болно. Төсвийн орлогоо нэмэх болно. Ингэвэл төр үүрээд явъя. Ийм л шийдэл байна. Хувийн хэвшлийг хориглох боломжгүй хуулиараа. Заавал яагаад англи хэл гэж асууж байна. Заавал орос хэл үзээд ирж болсон юм даа. Эдийн засаг, шинжлэх ухааны бүх хэл англи хэл дээр явж байна. Монгол залуучууд дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Бүх хэлийг үзэж байна. 

Shuud.mn
Сонин хачин
САЙН БАГШ ХААНААС ТӨРДГИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭМГЭГТЭЙ ЭНЭ НИЙГМЭЭС АСУУСАНГҮЙ БОООООВ ОВУНЧИМЭГ. САЙН БАГШ САЙН ДОЛЛАР САЙН МӨНГӨ САЙН ЦАОИНГААС ТӨРДГИЙМ
2023-05-04
САЙН БАГШ ХААНААС ТӨРДГИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭМГЭГТЭЙ ЭНЭ НИЙГМЭЭС АСУУСАНГҮЙ БОООООВ ОВУНЧИМЭГ. САЙН БАГШ САЙН ДОЛЛАР САЙН МӨНГӨ САЙН ЦАОИНГААС ТӨРДГИЙМ
2023-05-04
Ард:
Очиж очиж энэ хүн ажлын хэсгийн ахлагч гэнээ. Орос бурхан, ангил бурхан, удахгүй хятад бурхан. Монгол хүүхдүүд нь хаана байна??? Наадах чинь явж явж хятад бурхантай юм байхдаа.
2023-05-04