Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Б.Пүрэвдорж: Чимээгүй байгаад байвал 152 гишүүнтэй болох нь байна шүү
2023-05-04

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ. 

 

 

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж " Маргааш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл орж ирэх нь. 152 гишүүнтэй болох юм байна. Өнгөрсөн долдугаар сараас хойш Ховд аймагт 60 удаагийн уулзалт хийсэн. Бусад таван аймгийн сумуудаар явж уулзалт хийсэн. Уулзалтын үеэр иргэдэд "Гишүүдийн тоог 98-ээс дээш нэмж болохгүй. Сонгуулийн холимог тогтолцоо сонгогчдын саналыг гээдэггүй сайн тогтолцоо. Жагсаалтын ард хулгай зэлхий хийдэг, нам санхүүжүүлээд мөнгө олдог хүмүүсийг жагсаах нь буруу" гэсэн саналаа ярьж явсан. Ирэх нэг дэх өдрөөс эхлэн гишүүд тойрог дээрээ очиж УИХ-ын гишүүдийг 152 болгох асуудлаа ярих юм байна. Би бол өөрийнхөө өмнө нь ярьж байсан зүйлээ л ярина. УИХ-ын гишүүн сонгогчдын саналаа л дамжуулдаг байх ёстой.

 

ҮАБЗ-ийн гурван дарга бие биенээ ухуулаад байдаг. Ард түмэн өөр зүйл ярьж байна. Та нар ирэх нэг дэх өдрөөс үнэнтэй нүүр тулна. Сонгогчдоо ухуул, өөрсдийгөө л ухуулаад байх юм. Ард иргэд Ардын намын гишүүд очихоор тэдний талд Ардчилсан намын хүн очихоор бас тэдний талд гээд гишүүдийгээ аялдан дагалдсан байдалтай байгаад байна. Сонгогдсон гишүүдийнхээ нүүрэн дээр болохгүй асуудлаа хэлэл дээ. Чимээгүй байгаад байвал 152 гишүүнтэй болох нь байна шүү. Иргэд гишүүдтэй уулзахдаа 152 болгоно гээд байгаа гишүүддээ дахин сонгогдохгүй болтол нь сайн хэлж ярьж өгөөрэй гэж хэлье" гэлээ. 

 

П.ГОО

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
hogiin honhoriin hogiin hulgaich
2023-05-06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-05-06
Зочин:
Надаас эхлээд оролцох тэнэгүүд бгаа бна
2023-05-04
Toog nemeh ni hamgiin zow songolt odoo bga hediin erh medel tuildaa hurchihsen ene ued ingej l hazaarlaj awah heregtei bidnii ireedui blsn zaluu ue medleg bolowsroltoi injeneruudee ih hurald oruulj shine parliamentaar huchee selbeh heregtei zow
2023-05-04
152 л биш шүү. Хулгайчуудаа цөөлмөөр байна.
2023-05-04
Зочин:
Гишүүний тооны тухай нэмэх тухай асуудал хэзээ ч байхгүй,олон түмэн хүлээж авахгүй,бөөн зардал чирэгдэл болно шүү
2023-05-04
Батболд:
Яасанч 152 гишүүнтэй болж болохгүй.Намын жагсаалтаар олны танил гээд нөгөө хулгайч нар бөх,дуучид,уяач сэтгүүлч,хөтлөгч мэтийн бүтэхгүй нөхөд орж ирнэ.Харин 76г цөөхөн 52 болгвол улс орныг аваад явах чадвартай дипломатчид,эдийг засагчид,хуульчид,инженэрүүд их хуралд орж ирснээр жинхэнэ хөгжил авч ирнэ.Цөөхөн байх тусмаа шалгуур өнпөрсөнө.
2023-05-04
Болд:
Гишүүдийн тоог нэмлээ гээд улс орны ажил сайжрахгүй. Харин ч төсвийн мөнгийг хуваагч нар олширно. Гишүүдийн тоог нэмж үр хүүхэд найз нөхөд танил талдаа л улсын мөнгө цохих орон тоог нэмнэ гэсэн үг. Судалгаагаар манайх шиг цөөхөн хүн амтай улсад манайх шиг олон гишүүдтэй улс алга. Зуун ямаанд жаран ухна гэсэн мэргэн үгийг мартсан бол цээжил
2023-05-04
Зочин:
152 болгохыг дэмжих нэг ч хүн байхгүй байхаа. Хэрвээ хүчээр 152 болговол сонгуульд нэг ч хүн оролцохгүй байх эрх нь сонгогч олонд байгаа.
2023-05-04
Зочин:
Надаас эхлээд оролцох тэнэгүүд бгаа бна