Боловсролын багц хуулийг УИХ хэлэлцэж эхэлнэ. Тус хуулийн төсөлд англи хэлийг анхдагч гадаад хэлээр зарлахаар тусгасан. Үүнтэй холбогдуулан ЕБС-ийн нэгдүгээр ангиас англи хэлийг заана гэх ташаа мэдээлэл гарч, олон нийтийн сүлжээний хэрэглэгчид багагүй маргаан үүсгэлээ. Энэ асуудалд БШУ-ны сайд Б.Энх-Амгалан тайлбар хийжээ. Тэрбээр
"1.Боловсролын хуулийн анхны хэлэлцүүлгээр Англи хэл бол үндсэн гадаад хэл байна.
2.Хуулинд нэгдүгээр ангиас Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй.
3.Шинэ хөтөлбөрөөр III ангиас Англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ" хэмээн тайлбарлажээ.
Уншиж байна |