Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Хонт бууц” гэдэг газарт нутагладаг иргэн Ж-ийн малын саравч шатжээ. Энэ тухай дуудлага 05.03-ны өдрийн 07:38 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид галыг 30 минутад унтраажээ. Уг гал түймэрт 40 толгой бог мал өртөж, үрэгдсэн байна.
Уншиж байна |