Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ВИДЕО: Кремль дроны довтолгоонд өртөв
2023-05-04


Тавдугаар сарын гурванд шилжих шөнө Оросын нийслэл Москва хотын Кремль рүү хоёр дрон довтолжээ. Оросын эрх баригчид энэ үйл явдлыг тавдугаар сарын гурванд, үд дунд баталсан бөгөөд болсон явдалд Украины тусгай албадыг буруутгасан байна. Владимир Путиний захиргаа дронуудыг устгасан гэж мэдэгдсэн ч эдгээр нисэгчгүй нисэх аппаратууд Москвагийн төв хэсэг рүү хэрхэн нисэж хүрсэн талаар тайлбарлаагүй юм. Үйл явдал хэрхэн болж өнгөрөв? 

 

Эхний дрон 

 

Эхний дрон Кремлийн өмнөд зүгээс нисэн ирж, Сенатын ордны орой дээр дэлбэрчээ. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нэгэн бичлэгээс харахад хэндхэн секундын дотор гал, утаа гарч, утаа Кремлийн Спассийн цамхаг зүгт уугих аж. Энэ үед цамхагийн цаг 02:27 минутыг зааж байжээ.

 

Хоёр дахь дрон

 

Хоёр дахь дрон мөн л энэ хэсэгт, эхний дрон дэлбэрснээс 16 минутын дараа буюу 02.43 минутанд дэлбэрсэн байна. Энэ үеэр Кремлийн орчмын гэрэлтүүлгийг унтраасан байсан бөгөөд Кремлийн эрэг орчмыг гэрэлтүүлдэг гудамжны гэрлүүд ч асаагүй байна.

 

Медуза сонины мэдээлснээр, хоёр дахь дрон Китай город талаас буюу дорно зүгээс Кремль рүү нисэн ирж, Сенатын ордны оройн хажуугаар нисэн, далбаа зоосон хэсэг дээр дэлбэрчээ. Гэхдээ энэ үед далбаа шатаагүй байна.

 

Энэ үйл явдлын дараа Кремль албан ёсны хэвлэлийн мэдээндээ бүх дроныг устгасан, өөрөөр хэлбэл Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системээр устгасан гэж онцолжээ. Хэвлэлийн мэдээг үд дунд л нийтэлсэн байна.

 

Кремль дроны халдлагын талаар албан ёсоор мэдээлэхээс өмнө Москва хотын дээгүүр дрон нисгэхийг хориглох шийдвэрийг хотын захиргаа гаргасан талаар ТАСС мэдээлж байв. 2022 оны тавдугаар сараас л ийм хориг үйлчилж байгаа, харин хориг үйлчилсээр байтал дахин хориглох шийдвэр гаргасны шалтгааныг Москвагийн эрх баригчид тайлбарлаагүй юм.

 

Кремлийн хэвлэлийн алба дроны талаар мэдээлэл хийхээс өмнө Оросын хэвлэлүүдээр дроны довтолгооны талаарх ямар ч мэдээлэл гараагүй байв. Харин тавдугаар сарын гуравны 14:35 цагт Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэл гаргаж, "Киевийн дэглэм Ерөнхийлөгчийн ордон руу нисэгчгүй нисэх аппаратаар цохилт өгөхийг оролдсон", Путин гэмтэж бэртээгүй хэмээн мэдээлсэн юм.

 

Түүнчлэн энэ довтолгоо нь "төлөвлөгөөт алан хядах ажиллагаа, ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн хэрэг" хэмээн Кремль мэдэгдээд, тавдугаар сарын есний өдөр Ялалтын баяр тэмдэглэх тул довтолгоо хийх өдрийг зориуд сонгосон хэмээн онцолжээ. Мөн Оросын тал шаардлагатай гэж үзсэн газраа хариу арга хэмжээ авах эрхтэй хэмээн сүрдүүлсэн байна.

 

Харин Украины тал энэ хэрэгт хамааралгүй гэдгээ мэдэгдлээ. Украины эрх баригчид "Путин руу ч, Москва руу ч довтлоогүй" хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү үйл явдал нь "ойрын үед өргөн цар хүрээтэй террорист өдөөн хатгалга хийх" Оросын бэлтгэл ажлын нэг хэсэг эгж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк мэдэгджээ.

 

Агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажиллаагүй юу? 

Кремль бол Орос дахь хамгийн дээд зэргээр хамгаалагддаг объектуудын нэг. Радио электрон тэмцлийн систем ажилладаг тул энгийн дронуудыг ч ажиллагаагүй болгодог бүс. Харин цэргийн зориулалтын дронууд ийм системийн хэрэгслийг даван туулах төрөл бүрийн системтэй байдаг талаар шинжээчид онцолж байна. 

 

Тавдугаар сарын гуравны өдөр Кремль рүү хүрсэн шиг дронуудыг радиолокацийн хэрэгсэл илрүүлэхэд хүндрэлтэй материалаар хийдэг аж. Мөн Москваг хамгаалдаг агаараас эсэргүүцэн хамгаалах систем нь тив алгасах пуужингийн хошуунаас эхлээд онгоц хүртэлх томхон байнуудын эсрэг тэмцэхэд чиглэгдсэн байдаг тул жижиг хэмжээний дронуудыг "анзаарахгүй" өнгөрөөх магадлал өндөр гэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зандалчин улс, хөршүүдээ дарамт дор байлгах санаатай адгийн хөрш.
2023-05-04
Украйн юу гэж иймхэн юм явуулахав.орос худлаа гүтгэж шоудаө байна
2023-05-04
Болд:
Москва агаарын эсэргүүцэн хамгаалах системд бүрэн хамрагдсан ялаа ч нисэх боломжгүй гэдэг. Гэтэл ийм юм болж байдаг. Украйнаас Москва хүртэл дрон нисэх боломжгүй шүү дээ. Москва дортороос л ниссэн байх. Харин хэн нисгэв?
2023-05-04
Сайхан харагдаж бнх шүү Гутамшигт орос орон
2023-05-04
Путлерийн ээлжит жүжиглэлт..Ялалтын баяр хийхгүй байх шалтгаан гаргахын тулд
2023-05-04
Өөрсдийн хийсэн жүжиг шүү, ямар сураагүй биш
2023-05-04
Jaha:
Ч гэх шиг.
2023-05-04
Орос шал онигоотой юмаа дрон нисэж байгааг мэдэхгүй сууж байдаг
2023-05-04
Jaha:
Ч гэх шиг.