Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар 31 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын валютын нөөц 3,7 тэрбум ам.доллар байна. Валютын зах зээл тогтворжсон байна гэх мэдээллийг өгье. Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрлээ. Энэ бол цар тахлын өмнөх үеэр 7,5 сая тонноор илүү нэмэгдсэн дүн. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Биржээр арилжаалсан нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргах шийдвэр гаргалаа" гэлээ.
Мөн энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ.
Уншиж байна |