ГЕГ-аас Гаалийн улсын байцаагч нар албан тушаалаа урвуулан ашигласан талаар мэдээлэл хийлээ.
Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн
2023 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам доларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам доллараар өссөн байна. Үүнд экспорт 2,3 тэрбум харин импорт 0.3 тэрбум ам доллараар өсөхөд нөлөөлсөн байна. Экспортын дүн импортын дүнгээс 2.4 тэрбум ам доллараар давж гадаад худалдааны баланс эерэг гарсан.
Дээрх хугацаанд монгол улс 125 улстай гадаад худалдаа хийснээс 54 улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортолсон байна. 121 улсын гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнийг импортлосон байна.
2023 оны эхний 4 сарын байдлаар нийт экспорт 5.1 тэрбум ам долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум ам доллараар буюу 81.6 хувиар өссөн байна.
ИМПОРТ: Импортоор нийт 2,7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеийн гүйцэтгэлээс 311,0 сая ам.доллараар буюу 13,2 хувиар тус тус өссөн байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 44.8 хувиар, Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 31,5 хувиар өссөн нь шууд нөлөөлжээ
Импортын бүтцийг авч үзвэл, Нийт импортын 10.8 хувийг хүнсний импорт, 21.1 хувийг нефт, 37.3 хувийг автомашин, 30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа юм.
Импортод нөлөөлж байгаа гол бараануудад, 18780 ширхэг суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин импортлогдсон байна. Импортын гол бүтээгдэхүүн нь нефтийн бүтээгдэхүүн байна.
Оны эхнээс манай улсад 215.2 мянган тонн авто бензин, 394 мянган дизлийн түлш импортлогдсон байна" гэв.
Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч О, Г, М нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Алтанбулагийн чөлөөт бүсээс архи согтууруулах ундаа удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл гаргасан. Тэдний уг үйлдэлд дотоод хяналт шалгалт явуулж, ГЕГ-ын даргын тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг гурван сараар бууруулах сахилгын арга хэмжээ авсан.
Нэр бүхий албан хаагчид харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэгт заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор даргын тушаалаар албан тушаалаас нь түдгэлзүүлсэн.
Мөн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын хүрээнд ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажлаас хоцорч тасалсан зөрчил гаргасан ГЕГ-ын дэргэдэх сургалтын төв, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Замын-Үүд, Улаанбаатар дахь гаалийн газрын нэр бүхий зургаан албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс гаалийн улсын байцаагч Б, Ж нарын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, ахлах байцаагч Д, Ө нарын албан тушаалыг бууруулах, гаалийн улсын байцаагч А, Г нарт ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан.
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас хийгдсэн дотоод, хяналт шалгалтаар Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий 4 гаалийн улсын байцаагч, 4 гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн хяналт шалгалтыг явуулахдаа албан үүргээ, албаны бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэлгүй өөртөө болон бусдад ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭС ҮЙЛДЭЛ ГАРГАСАН байх тул холбогдох баримт, материалын хамт харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.
Ц.Наранцацрал