Шилэн дансны хуульд зааснаар шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг Сангийн яам эрхлэн хөтөлдөг. Гэтэл Сангийн яамны өөрийнх Шилэн дансны хөтлөлт хангалтгүй байна.
Хуулийн дагуу яам орлого, зарлагын мэдээллээ заасан хугацаанд үнэн зөв, ил тод мэдээлэх ёстой. Гэвч Сангийн яам одоогоор дөрөвдүгээр сарын Шилэн дансны цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээгээ мэдээлээгүй байна. Он гарснаас хойш яам, агентлагууд Шилэн дансны мэдээллээ хоцроох асуудлууд гарсаар байгаа. Гэтэл Шилэн дансны хуулийг голлон хэрэгжүүлэх Сангийн яам хугацаандаа зарлагын мэдээллээ хөтлөхгүй байгаа нь анхаарал татаж байна.
Мөн Шилэн дансны тухайн хуулийн 6.10-д “Шилэн дансны мэдээлэл, зарлагын гүйлгээ бүрд түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хуулбар”-ыг хавсаргасан байна гэж заасан. Сангийн яамны Шилэн дансаа хөтлөхдөө эрх бүхий этгээдийн шийдвэр бүх хуулбарыг хавсаргаагүй.
Сангийн яам дөрөвдүгээр сарын зарлагаа мэдээлээгүй байна
Уншиж байна |