2023 оны тавдугаар сарын 1-н буюу өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд хээрийн түймэр гарчээ. ОБЕГ-аас энэ талаар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин
Өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд хээрийн түймэр гарсан. Уг түймэрт ОБЕГ, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн сайн дурын хэсгийн 200 гаран алба хаагч, 27 автомашин техниктэй түймрийг унтраахаар ажиллаж байна. Энэ түймэр нь Дорнод аймгийн Гурванзагал, Чулуунхороот сумдын нутгаар тархсан байна.
Монгол Улсын шадар сайд, УОК-ын шийдвэрээр түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхээр хурандаа н.Нямбаяраар ахлуулсан ГССҮТ-өөс дөрвөн эмч, хил хамгаалах газрын эрүүл мэндийн албаны даргаар ахлуулсан нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй түймрийн голомт руу нисэхээр бэлдэж байна.
Хил хамгаалах байгууллагын 8 алба хаагч бага хэмжээгээр бэртэж түлэгдсэн гэх мэдээллийн дагуу Монгол Улсын шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нисэхээр баг бүрэлдэхүүн бэлэн болсон.
Уг түймэрч урьдчилсан байдлаар 20 орчим айл өрхийн гэр, 28 орчим хашаа саравч, 3 автомашин техник өртсөн" гэв.
Уншиж байна |