Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд
Улсын хэмжээнд 2023 оны тавдугаар сарын 02-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг нийт 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ойн түймэр бүртгэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар 20 гэр сууц, 19 хашаа саравч, 1 автомашин, 3273 мал, ойн 3296 га, хээрийн 35651 га гээд нийтдээ 359505 га талбай ойн түймэрт өртсөн байна.
Ой хээрийн түймрийг унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 727 алба хаагч, хил хамгаалах байгууллагын 249 алба хаагч, цагдаагийн байгууллагын 2 алба хаагч, зэвсэгт хүчний 52 алба хаагч, орон нутгаас 1577 иргэн, 210 автомашин зэрэг бий бүрэлдэхүүн ажилласан.
Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа:
Уншиж байна |