Аюулгүй байдлын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд хандаж “Монгол Улсад баригдсан болон баригдаж буй орон сууц, барилга байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх” талаар тавьсан асуултын хариуг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Хот мэдэж байгаа юм уу үгүй юмуу? Ривер гарденаас баруун тийш бургас тайраад хороолол бариад байх юм. Бургас дууслаа шүү. Тэр ямар хороолол вэ? Туул тасарчихсан байна. Газар худалдаж болдог л байх. Эзэн нь хэн бэ, гэх алга. Өндөр барилга бариад мөнгө олоод байгаа хүмүүс арыг нь даах юм байгаа биз. Үүнийг та нар бодохгүй юм уу? Зардаг зардаг гэхэд хэмжээ хязгаар байх ёстой. Хэдэн зөгийн АА байсан тэрэн лүү ойртсон байна. Зөгийн аж ахуй гээд хэдэн амбаар байсан удахгүй алга болох юм байна л даа" хэмээлээ.
Уншиж байна |