Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Г.Дамдинням: Багшид нэмэлт ачаалал өгөхийг хуулиар хориглоно
2023-05-02

Боловсролын салбарын долоон хуулиас бүрдэх багц хуулийн хэлэлцүүлэг хоёр жил үргэлжилж байна. Хуулийн хэлэлцүүлгийн явц хэрхэн явагдаж байгаа талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр мэдээлэл өглөө.

 

 

Тэрбээр “Бүх хуулийг нэгтгэж, дөрвөн багц хууль болгон зохион байгуулж, миний бие ахалсан шинэ ажлын хэсэг ажиллаж байна.

 

Монгол Улс 1992 оноос хойш анх удаа боловсролын тогтолцоогоо бүтэн циклээр нь харж, энэ хуулийг боловсруулж байна. Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс СӨБ, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсрол гэсэн бүх түвшинд хуулийг цогцоор нь авч үзсэн тохиолдол байхгүй. Энэ нь боловсролын хуулиулд уялдаа холбоогүй, зорилго чиглэлгүй байдалд хүргэсэн. Тиймээс хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон.

 

Одоогийн байдлаар

 

-Боловсролын Ерөнхий хууль

-Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль

-Дээд боловсролын тухай хууль

-Мэргэжлийн боловсролын тухай гэсэн дөрвөн хууль бэлтгэгдэж байна.

 

Энэ хуулиудыг маргаашийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн эхний хэлэлцүүлгийг хийнэ.

 

Боловсролын Ерөнхий хуулийн төсөлд тусгагдсан асуудлууд:

 

-Боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын цалингийн өсөлтийг тогтоох чиглэлийг Засгийн газарт өгнө.

 

-Багш нарт ажлын байрандаа давтан суралцаж, сайн ажиллаж байгаа нь илүү цалин авдаг байх зохицуулалтыг хийнэ.

 

-Боловсролын салбарт ажиллаж байгаа албан хаагчдын нэг хүүхдийн сургалтыг төлбөрийг төрөөс даана.

 

-Багшид элдэв нэмэлт ачаалал өгөхийг хуулиар хориглоно.

 

-Англи хэлийг үндсэн гадаад хэлд тооцно

 

-Орон нутгийн алслагдсан байдлаас хамаарч тогтмол болон хувьсгал зардлыг илүү өндрөөр тогтоож өгнө. 

 

-Багш мэргэжлээр өндөр оноотой элсэж байгаа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг улсаас даана. Багш мэргэжлээр амжилттай төгссөн багш нарт өндөр цалин өгдөг, төрийн аливаа хөнгөлөлт урамшуулалд нэн тэргүүнд хамруулна. 

Shuud.mn
Сонин хачин
GG:
Ene khuuli dampuu khuul shuu!!! Bitgii batlaarai!!!
2023-05-03
Энхболд:
Зөвөө дэмжиж бна
2023-05-03
Bagsh emch nart hamgiin undur tsalin ug та нараас илүү улс орноо хөгжүүлж буй хүмүүс
2023-05-02
Ч:
Маш зөв. Яаралтай батлуулах нь зөв.
2023-05-02
Багш:
Ерөнхий боловсролын бараг бүх сургууль 12 жилийн сургалттай болсон, үүнийг засах уу? Сургуулийг малчдад ойртуулах асуудал хуульд тусгасан уу? Багшийн нэр хүндийг хамгаалах ямар заалт хуульд тусгагдсан бэ? Ойрын жилүүдэд малчин дутагдах явдал гарах уу? Малчид, тариаланчдын залуу халааг бэлтгэх асуудал хуульд тусгагдсан уу? Боломжтой зарим сургуулийг бүтэн өдрийн сургалттай болгох тухай асуудал хуульд тусгагдсан уу? гэх мэт маш олон тулгамдсан асуудал байгаа. Тэдгээрийг шийдэхгүй юм бол ийм хууль гаргах хэрэг байна уу даа.
2023-05-02
Хуцалгүй Хөгжлийн банкны зээлээ төл, эсвэл шорондоо яв.
2023-05-02
zo:
энэ хүн сайхан ярьж байна. дараагийн боловсролын сайд мөн шүү
2023-05-02