2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина хэмээн хашаалсан газарт өнөөдөр орон сууцны хороолол баригдаж буй.
Тэгвэл тус барилгын ажлын үеэр осол гарч, 18 настай эрэгтэй гэмтсэн тухай мэдээллийг эх сурвалж өглөө. Барилгын цутгалт хийгдэж байх үед техникийн помпын хоолой хугарч, тухайн иргэн хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор тухайн иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Уншиж байна |