Авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагаар эхлүүлээд байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд хилээр гарсан "Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалд АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байгаа.
Тэгвэл Н.Удаанжаргалын байршлыг тогтоосон талаар ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар " Н.Удаанжаргалын тухайд мэдээллүүд цуглуулж, тухайн улс орны хууль хяналтын байгууллагуудтай харилцан ажиллаж байна. Яг аль оронд байгааг хэлэх боломжгүй. Эрүүгийн цагдаагийн байгууллага, АТГ-ынхны хийж байгаа ажил. Байршлыг нь тогтоосон. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
Эх сурвалжууд Н.Удаанжаргал нь Аргентинаас Тайланд, Тайландаас Малайзад очсон хэмээн мэдээлж байгаа юм.
П.ГОО