“ЗИЛ-131” загварын ачааны автомашин Идэрийн голын усанд суужээ.
Энэ тухай дуудлагын дагуу Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, уг автомашинаар зорчиж явсан 5 том хүн, 1 хүүхдийг завиар зөөвөрлөж голын эрэгт эсэн мэнд гаргасан байна. Мөн машиныг татан гаргажээ.
Он гарсаар Онцгой байдлын газрын алба хаагчид гол нуурын мөсөнд цөмөрсөн 4 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран, 4 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна.
Урин дулаан цаг ирж гол нуурын мөс хайлж, нимгэрч, хэврэгшиж байгаа энэ үед иргэд,тээвэрчид өөрсдийн аюулгүй байдлыг хангаж баталгаат зам гүүрээр зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр гарам гарцгүй газраар гол нуурын усаар гатлахгүй байхыг ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.
Уншиж байна |