Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Ардчилсан нам ҮХНӨ-тэй холбоотой ТАВАН сэдвээр Засгийн газарт санал хүргүүлнэ
2023-05-01

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн ээлжит хуралдааныхаа дараа мэдээлэл хийлээ. 

 

 

Бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Энэ долоо хоногт Боловсролын тухай багц хууль УИХ-аар орж байгаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан энэ долоо хоногт хувийн сургуулиудын холбоо болон бусад байгууллагуудаас нэмэлт мэдээлэл авч ажиллана. 

 

Хоёрдугаарт, Эрх чөлөөний аян эхлүүлж, энэ чиглэлийн хууль тогтоомжийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж батлуулах чиглэл гарч барьж байна. Энэ дагуу Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр УИХ дахь намын бүлгийн дэргэд ажлын хэсэг байгуулж ажиллана. Ням гарагт Ардчилсан намын ҮБХ-ын гишүүд зөвлөгөөн хийсэн. Энэ зөвлөгөөнөөр ҮХ-ийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой АН-ын байр суурийг нэгтгэсэн" гэлээ. 

 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр "АН-ын Үндэсний Бодлогын хороо өргөтгөсөн хурал хийсэн. Уг хурлаас Ардчилсан намын УИХ дахь бүлэгт чиглэл өгсөн. Тухайлбал, Ардчилсан нам Үндсэн хуульд гишүүдийн 60 хувь нь тойргоос, 40 хувь нь жагсаалтаар сонгох гэсэн харьцааг суулгаж өгөх, Эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой саналуудыг ҮХ-д оруулах,  Засгийн газрын шийдвэрийг Цэцээс өөр шүүх шүүдэггүй байх гэх мэт саналуудыг өнөөдөр Засгийн газарт хүргүүлнэ" гэлээ. 

 

Тодруулбал, АН-аас  таван багц сэдвийн хүрээнд 18 саналыг өнөөдөр Засгийн газарт хүргүүлэх юм. 

1. Иргэний амьд явах эрхийг хязгаарласан зүйл бус асуудлыг хязгаарлалтыг ҮХ-иас авах

2. Эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулах сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох

3. Шүүхийг хараат бус байлгах

4. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарласныг сануулдаг тогтолцоог бий болгох

5. Үндсэн хуульд дахиж гар хүрэхгүй байх гэх мэт саналыг хүргүүлэх юм

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bitgii xuts zailtsgas
2023-05-01