Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Т.Доржханд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй
2023-05-01

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ХҮН-аас өнөөдөр /2023.05.01/ мэдээлэл хийлээ. Тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монгол Улс маш том өөрчлөлтийн ирмэг дээр байгаа”-г тодотгов.

 

 

Тэрбээр “Өнгөрсөн 30 жилд бүтээсэн үр дүн, өнөөгийн авлига, эдийн засгийн уналт, иргэдийн ядуурлыг өөрчлөх суурийг тавьж чадах уу, үгүй юу гэдэг ирмэг дээр байна. Тогтолцооны өөрчлөлт хийж, эдийн засгийн үр ашигтай улс байж чадах уу, иргэд нь өөртөө итгэлтэй үндэстэн болж чадах уу. Эсвэл ядуу буурай, өрөндөө баригдсан дэлхийн 100 улсын араас орох уу гэдэг сонголтын ирмэг дээр байна.

 

ХҮН-ын Төлөөлөх зөвлөлийн хурлаар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нь хийх нь зүйтэй” гэдэгт 100 хувь санал нэгдсэн. Бусад намуудын удирдлага бас дэмжсэн.

 

Монгол Улс түүхэндээ анх удаа улс төрийн намуудын дийлэнх нь санал нэгтэйгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх зарчмын тохиролцоонд хүрсэн.

 

Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийх асуудлыг энэ долоо хоногт эхлүүлэхгүй бол цаг байхгүй. Хамгийн багадаа 45 хоног шаардлагатай. 45 хоногийн дараа Сонгуулийн хуулийг хэлэлцэж, батлах ёстой. Үүнийг 06 дугаар сарын 20-ноос өмнө хийх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай хэлэлцэх хэрэгтэйг хэллээ.

 

ХҮН-ын хувьд УИХ-ын гишүүний тоог 152 болгох саналыг дэмжиж буй аж. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ халтар төлөг овоо хутгуур бууны нохой юм гээч үндсэн хуулийг энэ мэт төлөгнүүд хав хав гэсгээд л батлаад байвал улс орон гэж байгаад хэрэг байна уу огтолцооны шинжтэй өөрчлөлтийг бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой.
2023-05-03
Энэ халтар юу вэ.
2023-05-01
152:
Хуцдагхалтар вэ? Хэн тийм санал өгөөд байгаа юм. Бидний эргэн тойронд 152 гэсэн саналыг дэмжиж байгаа нэгч хүн алга. Аймаг сумаараа эсэргүүцэж байхад худал хэлэх хуультай. хууль бусаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого
2023-05-01
14589:
Чи муу Бангладеш олон гишүүнтэй хууль батлуулж, өөрөө намын жагсаалтаар шууд орж ирж сууж МАН-д далдаганахаа л бодож байгаа биз. Ард түмний амьдрал ядуугийн туйлд байхад юуны чинь УИХ-д суух хулгайчдын орон тоог нэмэх, аан.
2023-05-01