Сангийн сайд Б.Жавхлан Гэрэгэ бондын төлбөрийг төлж барагдуулсан талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр " Монгол Улс 2017 онд ГЭРЭГЭ нэртэй бондыг 5,5 жилийн хугацаатай 5,625 хувийн хүүтэйгээр босгосон. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт энэхүү бондын төлбөр болох 368,7 сая ам.долларыг бүрэн төлж барагдууллаа. Уг бондоор Чингис бондын 500 сая ам.доллар, Дим сан бондын нэг тэрбум юань дахин санхүүжүүлсэн байдаг.
Сүүлийн гурван жилийн хугацаанд МАЗААЛАЙ, ЧИНГИС, ГЭРЭГЭ бондын тэрбум 650 сая ам.долларын гадаад өрийг бүрэн барагдуулж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефольтоос бүрэн гарлаа. Дараагийн төлбөрүүд 2025,2026 оноос яригдаж эхэлнэ. Тухайн үед дотоодын нийт бүтээгдэхүүн болон валютын нөөцөө нэмэгдүүлсэн, төсвийн алдагдлаа бууруулж, төсвийн менежментээ сайн хийж чадвал дээр өр төлбөрүүдэд эрсдэл гарахгүй" гэлээ.
Уншиж байна |