Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүүр” ажиллагааны хэрэгжилт, гаалийн байгууллагын хүний нөөц болон бусад цаг үеийн асуудлаар ГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяраас тодрууллаа.
“Шүүр” ажиллагааны хэрэгжилтийн талаар та мэдээлэл өгөхгүй юу?
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны 03 дугаар сараас эхлэн зохион байгуулан хэрэгжүүлсэн “Шүүр” ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч ТТ албан тушаалд ажиллаж байгаа 1445 гаалийн улсын байцаагч, ТҮ үйлчилгээний албанд ажиллаж байгаа 467 нийт 1912 албан хаагч, ажилтны хувийн хэрэг, шаардлагатай бусад мэдээлэлд тулгалт хийж ажилласан.
Ажиллах явцад Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Төрийн жинхэнэ албан тушаалын ерөнхий шалгалт өгөөгүй томилогдсон 61, төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн боловч албан зохих тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлага хангаагүй томилогдсон, тусгай шалгалт өгөөгүй томилогдсон 88, нийт 148 албан хаагчдын судалгаа байна. Дээрх судалгаанаас үндэслэн эхний ээлжинд Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан хаагчдыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөллөө.
Яагаад тусгай шалгалт өгөөгүй албан хаагчид ийм олон байгаа юм бол? Чөлөөлөгдсөн хүмүүст шалгалтаа өгөөд эргэж ажилдаа орох боломж байгаа юу?
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулаад “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам” мөн 2019 онд шинэчлэгдсэн батлагдсан. Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолын 2.1 дэх хэсэгт заасан “төрийн албаны зөвлөл нь аймаг, нийслэл, яаманд салбар зөвлөл байгуулж ажиллуулна”/-аар тус байгууллага дээр ажиллаж байсан Төрийн албаны салбар зөвлөлийг Сангийн яам руу шилжүүлж байсан. Мөн Коронавируст халдвар /Ковид 19-ын халдварын улмаас “Коронавируст халдвар /ковид–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” Монгол Улсын хууль батлагдан хориглолт, хязгаарлалт хийгдсэнтэй холбогдуулан тус байгууллагын хэмжээнд Тусгай шалгалт зохион байгуулагдаагүй байна.
Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийг байгуулахаар болсон. Иймээс төрийн албаны тухай хуульд заасан тусгай шалгалтыг зохион байгуулж сул орон тоог нөхөж ажиллана.
Зөрчил, ашиг сонирхол, хууль бус томилогдсон хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?
Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй байдал илэрч анхааруулсан 25 албан хаагчийг албан тушаалд нь томилсон байгаагийн 5 албан хаагчийн зөрчлийг засаж залруулсан. Жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй 3, чөлөөлөгдсөн 1 албан хаагч байна.
Гаалийн байгууллагад 400 сул орон тоо байгааг хэрхэн бүрдүүлэх вэ?
Энэ сарын 20-ны өдөр гаалийн байгууллагын нийт ажилчдын дунд анх удаа “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр гаалийн улсын байцаагчийг сэлгүүлэн ажиллуулах, хүний нөөцийг цаашид бүрдүүлэх, гаалийн улсын байцаагчийн хүний нөөцийг богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаад шийдвэрлэхээр ажиллаж байна. Урт хугацаанд бид бид боловсон хүчнээ хэрхэн сургаж, мэргэшүүлж бүрдүүлэх вэ гэдэг дээр 3-5 жилийн төлөвлөлтийг хийсэн бол дунд хугацаанд 2025 он хүртэл төлөвлөсөн ажлуудаа хамруулж байна. Харин богино хугацаанд буюу 400 орчим гаалийн байцаагчийн сул орон тоо байгаатай холбоотойгоор богино хугацааны хөтөлбөрүүдээ зохион байгуулах гэж байна. Энэ ажил нь 2023 оны эхний хагас жилд хийгдэнэ.
Уншиж байна |