Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн орчимд өнгөрсөн сарын сарын 28- 29-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед авто машин осолдсон байна.
Осол гарах үед Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн байлдагч Г.Өнөболдыг харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тухайн ослыг ангийн жижүүртээ шуурхай хүргэснээр ангийн жижүүр, харуулын дарга нар ослын газар очиж анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудаж хүлээлгэн өгч амь насыг нь аварсан байна.
Дээрх хоёр иргэн одоогоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь сайжирч байгаа талаар мэдээлжээ.
Уншиж байна |