Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Эх орон гэх нэг л малгайтай энхийн төлөө зүтгэгчид
2023-05-01

 

Зэвсэгт хүчний ажил нээлттэй болсны үндсэн дээр иргэн-цэргийн харилцааг бэхжүүлхэхэд албаныхан их ач холбогдол өгч буйн нэгэн жишээ бол НЗДТГ-ын Цэргийн штабаас хэвлэл мэдээллийн байгууллагынханд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах уламжлалт арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн тухайд Иргэн-цэргийн харилцаа сэдвийн дор зохион байгууллаа. 

 

/2023.04.26/ НЗДТГ-ын Цэргийн штабаас өглөөний 07.30 минутад бэлэн байхыг тушааж бидний нэгэн өдөр хагас цэргийн командлалтай эхэллээ. Бид түүхт 100 жилийнхээ түүхийг бичиж байгаа Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд зочилж, хугацаат цэргийн алба хаагчдын орчин нөхцөл, хангалт үйлчилгээ, сургалт бэлтгэлтэй танилцаж, тэдний санал сэтгэгдэлтэй танилцлаа. 


Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал нь Төв аймгийн Зуунмод суманд 2019 онд шилжин байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн төвөөр ороод "Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал" хэмээн томоор хаягласан байшингийн үүднээ ирмэгц байгууллагын төлөөлөл биднийг угтан авсан юм. Үүдээр ормогц л эмх цэгц дээрээс нь түүх соёлын дурсгалт зүйлүүд шууд л нүдэнд туслаа. Хаалгаар ороод чигээрээ урагшаа алхахад соёлын зарим зүйлийг урласан хавтанд Хуурай замын цэргийн үе үеийн сүлд тэмдгийг хадаж, урд хэсэгт нь Монгол голомтыг бадраагч гурван хөлт тулга тавьсан нь сүрдмээр шийдэл болсон байв. Цаашлаад энэ газарт фитнесс, кофе шоп, эмнэлгийн өрөө, цахим хичээлийн анги танхим, ажилчдад зориулсан амралтын хэсэг командлалын музей мөн лифт зэргийг шийдэж өгсөн нь онцлууштай. 

 

Бид эхлээд командлалын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр Хуурай замын цэргийнхний сүүлийн үеийн ололт амжилт, тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчидтай явуулж байгаа сургалт бэлтгэл, соёл хүмүүжил, сэтгэл зүйн дэмжлэг, сурталчилгаа, мэдээллийн тухай голчлон ярилаа. Үүний дараа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нартай уулзалт ярилцлагыг хийсэн юм. 

 


Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт:


-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад сурталчлах хүрээнд өнөөдрийн “Иргэн-цэргийн харилцаа” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна. Энэ бол Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын уламжлалт арга хэмжээ. Хоёр жил тутамд зохион байгуулж, цэргийн албаны орчин, хугацаат цэргийн алба хаагчдаа сурталчилдаг.  Энэ удаа телевиз, сонин, веб сайтын 20 гаруй хэвлэл мэдээллийн ажилтныг сурвалжлах үүргээс нь илүүтэй зочин байдлаар урьж, цэргийн албаны онцлог, түүнд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтийн талаар ойлголт өгч байна. 

 

Бригадын генерал Ч.Цогтжаргал

 

“Монгол Улсын аюулгүй байдалд бүх нийтийн оролцоо хамгийн чухал. Тэр дундаа ард түмнээ соён гэгээрүүлэх, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн сурталчлахад сэтгүүлчид та бүхний үүрэг асар их. Энэ бол та бүхний эх орныхоо өмнө байгуулж байгаа гавьяа гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, цэргийн алба өөрөө иргэний нийгмээс өөр. Өдөр тутмын үйл ажиллагаа нь хүртэл тогтсон дүрэм журмын хүрээнд явагдаж, алба хаагчдаа болоод хугацаат албаны дайчдаа сургаж бэлтгэдэг. Тэгэхээр хугацаат цэргийн албанд анх татагдсан залууст албандаа дасах хүртлээ хэцүү санагддаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ халагдахдаа баярласнаа илэрхийлж, уйлаад л буцдаг. Энэ нь цэргийн нөхөрлөл, албаны үнэ цэн оршиж байна гэсэн үг. 

 

Бид нийгмийн хандлага, хөгжлөөс шалтгаалан зарим асуудалд аль болох нээлттэй байхыг зорьж байна. Ялангуяа хугацаат цэргийн алба хаах орчин нөхцөлтэй танилцахад ар гэр, харьяа дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, орон нутгийн удирдлага, сэтгүүлчдэд үргэлж нээлттэй байдаг. Өнөөдөр Зэвсэгт хүчин хугацаат цэргийн алба хаагчдадаа олон боломж нэмэгдүүлж, хөгжиж дэвших, суралцахад нь дэмжлэг үзүүлж, ар гэрийнхэнтэй нь ч 14 хоног тутамд нь цахимаар “уулзуулж” байна”. Харин хугацааны хувьд богино хугацаанд олныг бэлтгэх үү, урт хугацаанд цөөн хэсгийг бэлтгэх үү гээд янз бүрийн санал байдаг. Судалгааны шатанд явагдаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

 

Уулзалт ярилцлага ч дуусаж дараагийн зогсоол болох Х.Чойболсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл рүү яаран явсан билээ. Автобуснаасаа буумагц цэрэг эрсийн жагсаал сүр жавхлантайгаар угтана. Байлдагчид 1, 2, 3, 4 гэж тоолоод эгнээ зэрэгцэн, эгнэн жигдэрч алхаад “Эрхэм дэслэгчийн амрыг эрье”, “”Монгол Улсын төлөө зүтгэе” гэх нь жавхаалаг, “...Эх орондоо тангараг өргөөд. Энгүй баяртай алхаж байна” гэж жагсаалын дуу гаргаж байгаа нь нойрмоглож явсан биднийг золбоолог болгох нь тэр. Үүний дарааагаар бид цэргийн ангитай танилцаж, хамт хооллож, байлдагч нарын урлагийн үзүүлбэрийг үзсэн юм. 

 

 

 

Энэхүү анги нь Монгол Улсын түүхэнд Д.Хаянхярваа, Д.Нянтайсүрэн, М.Жанчив, Б.Цог, Т.Дүүдэй, Ш.Гонгор, Д.Данзанваанчиг, Л.Аюуш, С.Дампил, Л.Гэлэгбаатар гэсэн 10 баатар төрүүлсэн цорын ганц бригад юм.

 

Энэхүү завшааныг алдалгүйгээр байлдагч нартай хэдхэн хором ярилцлаа. 

 

ЭХ ОРНОО БИД Л ХАМГААЛАХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН ГЭЖ ...

 


 

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Баатарням: Цэргийн алба миний бодож байснаас ч илүү сайхан юм байна. Эр хүн бүрийн хаах ёстой алба юм байна. Цэргийн албанд татагдсанаас хойш өөрчлөлт, ухаарлын эхлэл болсон. Эх орноо бид л хамгаалахгүй юм бол, өөр хэн хамгаалах юм бэ гэдгийг маш их ойлгосон. Цэргийн алба гэдэг нь дүрэмт хувцас өмсөөд буу үүрээд гүйхийн нэр биш. Аз жаргалтай, амар тайван эх орноо батлан хамгаалах цэрэг дайчдыг, амьдралаа аваад явах төлөвшсөн иргэн хүнийг бэлтгэдэг газар юм байна. Жишээ нь би цэрэгт ирэхээс өмнө 105 кг жинтэй, таарах хувцас ч олдохгүй шахам байлаа. Харин одоо би 85 кг жинтэй, гүйж харайхад түүртэх зүйлгүй, бие хөнгөрөөд л. Энэ бол миний эрүүл биед цэргийн албаны үзүүлсэн нөлөө. 


Нэг жил алба хаах хугацаа дэндүү чамлалттай санагддаг. Амьдралын, төлөвшлийн дөнгөж зах руу ороод албандаа дасаад, жигдрэх үед халагдчихдаг юм шиг ээ. Дээр үеийн хоёр, гурван жилийн цэргийн алба маш зөв гэж боддог шүү. Эр хүн өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарласан байхад ядаж гэр бүл салалт байхгүй болно. Энэ нь өөрөө нийгэмд том хөрөнгө оруулалт болох юм. Цэргийн алба хаасан залуус хэр баргийн юманд барьц алдахааргүй болдог нь бодит үнэн шүү.

 


ЦЭРГИЙН АЛБА НӨХӨРЛӨЛИЙН ТАЛБАР ЮМ БАЙНА

 


 

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Т.Төгөлдөр:  Анх цэргийн албанд ирээд бүх үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагддаг нь хэцүү юм шиг санагдсан ч албандаа дасахаар харин ч илүү амар, тодорхой байдгийг нь ойлгосон. 


Цэрэгт бүтэн жил хамт байж, хамт суралцаж, хамт нөхөрлөж байхдаа бие биеэ илүү ихээр таньж авдаг юм билээ. Нөхрөө гунигтай байна уу, баярласан байна уу гэдгийг харцнаас нь уншиж чаддаг болдог. Тиймээс би цэргийн нөхөрлөлийг чин үнэнч сэтгэл гэж хэлнэ.

      

 

Цэргийн албаныхны ажил гэдэг өндөр хариуцлага, асар их тэсвэр тэвчээр шаарддаг амаргүй ажил байдаг боловч ажлын үнэлэмж, энэ салбарт зарцуулагддаг төсвийн хэмжээ харьцангуй бага гэдгийг анзаарч авлаа. Олон хүн энэ асуудлаас болж хүсэл зорилгоосоо мохож байсан ч  өргөсөн тангарагаасаа үл няцан бүхнээ умартан ажиллаж буй Хуурай замын цэргийн командлалтай наран мандахаас жаргах хүртэл нэг өдрийн амьдрал энэ хүрээд дуусаж байна...

 

Ц.Наранцацрал 

Shuud.mn
Сонин хачин
Jefferson Miller:
I came to find CYBER GENIE through a general Google search. He promptly returned my call despite his being away on vacation. He kept me updated in real-time during every step they take in recovering my lost funds. He returned my texts, phone calls, and emails promptly. This was all over a period of 2 months and several trials were taken to recover all the money I lost. He was always quick to respond. His expertise in recovering and tracking cryptocurrencies is top-notch. Most importantly, The head of, Cyber Genie Ethical team was personally invested in this task, and I didn’t feel like just another client or customer. He listened to my concerns and got to know me personally. I felt that he had my best interests in mind and took the time to get to know me. My entire dealings with him were great and I would hire them again. I would also highly recommend his service. PS. His services yielded a positive outcome as I was able to recover the 550,000.00 Euro I wrongfully invested. There is no price tag for that. CYBER GENIE was excellent. ” ( cybergenie (@) CYBERSERVICES (.) COM ) WhatsApp (+) 1*25-2512*03-91*
2023-05-01
Батлан хамгаалахын сайдыг монгол цэргүүдийг хайрлаж хамгаалдаг зодуулдаггүй алуулдаггүй энэ оронч хүнээр солиоч ээ яагаад дандаа алуурчин яргачин сонгоод байдаг малууд вэ
2023-05-01
Цэргийн албыг аюулгүй зөв зохион байгуулбал эрчүүд цэргийн алба хаана. Цэргийн дарга нараа соль батлан хамгаалахын сайдаар цэргүүдээ монголыг авч явах ирээдүйн хүч гээ харж сургадаг сахилга батыг сахиулж зодоон дэгдэлт гаргадаггүй ухаалаг эх оронч хүнээр соль
2023-05-01