Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраа өнгөрсөн баасан гарагт Эцэг малын үйлдэр угсаа сайжруулах тендер зарласан байна. Уг тендерийн төсөвт өртөг 110 сая төгрөг байх бөгөөд хөрөнгийг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргах юм.
Тендерт оролцогч нь үржлийн мал экспортлох, импортлох чиглэлээр холбогдох байгууллагын итгэмжлэл, тусгай зөвшөөрөлэй байх, мал бүр хувийн дугаар бүхий ээмэгтэй байх, эцэг эхийн гарваль, ашиг шим тодорхой, эцэг нь үр төлийн чанараар шалгагдсан байх бөгөөд эдгээр нь баталгаажсан гэрчилгээтэй байх шаардлага тавьж байгаа аж.
Мөн малын гоц халдварт өвчин бруцеллёз, сүрьеэ, лейкоз, хөх хэлтэх, үхрийн тархи сахиатах, боом, дуут хавдар, мялзан, вибриоз, кампибактериоз,
трихоманоз, лептоспероз, шүлхий (О, А, Ази-1) өвчний голомтгүй бүс нутгаас бэлтгэгдсэнийг нь мэргэжлийн байгууллагаар баталгаажсан байх, малын эрүүл мэндийн улсын кодекст заагдсан өвчнүүдээс эрүүл болох нь холбогдох шинжилгээгээр батлагдсан байх, үржлийн малын арчилгаа, маллагааны технологийн заавар, зөвлөмжийг Монгол хэл дээр гаргасан байхыг шаардаж байгаа.
Түүнчлэн нийлүүлэх хээлтүүлэгч бух тус бүрийн фото зураг, үржлийн гэрчилгээний хуулбартай байх бөгөөд хичнээн тооны бух худалдан авах тухайн тендерийн баримт бичигт дурьдаагүй.
Уншиж байна |