Энэ Засгийн газрын хамгийн поп сайдаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг нэрлэж болно. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд байгаль хамгаалагчдын мотоцикл элэгдэж, муудсаныг өөрөө мордож шалгажээ. Энэ тухайгаа олон нийтийн сүлжээний хэрэглэгч найзууддаа дуулгахаа ч мартсангүй.
Сайд нь өөрийн биеэр шалгаж, муудсаныг нь тогтоосон болохоор байгаль хамгаалагчид удахгүй шинэ унаа сэлгэх биз ээ.
ШӨХТГ-ын дарга байхаасаа олон нийтийн сүлжээнд идэвхтэй байсан Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайд болоход нь УИХ-ын гишүүд сошиалд биш ажилдаа анхаарахыг сануулж, захиж байлаа. Харин сайд сошиалын попролоос салахыг хүсэхгүй байгаа бололтой.
Б.Хэрлэн
Уншиж байна |