Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алегротовер” ХХК, “Богд” банк, “Хонгор нутаг” дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” компани, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн хурц арслан С.Сүхбат нар шалгарлаа.
Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Алтанцоож, цэргийн арслан Г.Жамбалдорж, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.
МУГТ, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Зундуйн Дэлгэрдалайн нэрэмжит “Уран барилдааны шагнал”-ыг цэргийн арслан Г.Жамбалдоржид олгосон юм. Уг барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай гардлаа.
Тавдугаар сарын зургаанд дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл, улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Уншиж байна |