“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Соёлын төв өргөөнд болж байна.
Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.
Үүнд:
1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
4. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
6. Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б. ГАНБАТ "Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашигтай холбоотой асуудлыг авч хэлэлцсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани дээр Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон байгаа. Онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгасан. Иймээс онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг авч үзэхгүй. Онцгой дэглэмийн хугацаа энэ оны 10 дугаар сард дуусна. Тухайн үед ногдол тараах асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон. Компанийн 80 гаруй хувь нь ТӨРИЙН өмчит, 18,4 хувь иргэдийнх, 0,06 хувь ААН-ийнх. " гэлээ.