УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэж байна.
Илтгэлийн тавдугаар бүлэг буюу “Ахмад настны эрхийн хэрэгжилт” сэдэвтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа " Тайланд дурьдсанаар улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333,046 ахмад настан байгаагаас 244,763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500,000 төгрөгийн тэтгэвэр, 8.91 хувь буюу 29,680 ахмад настан 500,001-600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байна.
Ихэнх ахмадууд 500 мянган төгрөгөөр амьдарч байна. Үнийн өсөлт тэнгэрт тулсан. Үүн дээр анхаарах шаардлага байна. Нийслэлийн гэр хорооллын ахмад настнуудын 53,5 хувь нь амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой амьдарч байна. Манай зургадугаар хороонд зургаан цагаан байранд 150 өрхийн 600 гаруй иргэн байна. Үүний дээвэр нь цоорхой, тааз нь цөмөрсөн. Ийм л байранд иргэд амьдарч байна.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 500 метр хүрэхгүй байранд Геронтологийн үндэсний төв үйл ажиллагаа явуулж байна.Геронтологийн үндэсний төв бариад өгөөч. Бидэнд ахмад настанд чиглэсэн бодитой ажил алга байна" гэлээ.
Уншиж байна |