Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Б.Энхбаяр: Прокурор, Тагнуулын даргын баталсан журмаар хүний эрхэд халдаад байна
2023-04-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэж байна. 

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд "Сүүлийн үед аливаа Эрүүгийн хэргийг хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр урьдчилан тараагаад, нийгмээр яллуулдаг боллоо. Энэ нь эргээд шүүх прокурорын байгууллагууд хараат бус ажиллахад хүндрэл, дарамт учруулж байна. Яагаад ингээд урьдчилаад мэдээ гаргаад байдаг юм бэ? Хуулиар хориотой мэдээллийг гаргаад байгаа асуудалд анхаарал хандуулах ёстой. Байгууллагаас гарч байгаа мэдээллийг яагаад илрүүлж чадахгүй байна вэ? Хэвлэл мэдээллийн байгууллагатай хариуцлага тооцох гэхээр шүгэл үлээгчдийн эрхэнд халдах болчих гээд байна гэх тайлбарыг өгч байна" гэсэн асуултад ХЭҮК-ын гишүүн Б. Энхболд хариулт өглөө. 

 

Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалыг гаргаж тавьж байгаа асуудлаар сүүлийн нэг жилийн маш их гомдол ирсэн. Үүнийг шалгаж тогтооход хүндрэлтэй. Хэргийн материал руу орох гээд эрх зүйн орчны асуудал тулгардаг. Сэтгүүлчийг эх сурвалжаа нэрлэ гэх мэт хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа буюу Эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд прокурорын зөвшөөрөлтэйгээр мэдэгдэх эрхзүйн зохицуулалт байдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээгүй байхад мэдэгдэх харилцаа зохицуулагдаагүйг эргэж харах шаардлагатай юм билээ" гэлээ. 

 

Мөн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр "Халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж байгаа нь нууц мөрдөн шалгах үйл ажиллагаа юм. Нууц мөрдөн шалгах ажиллагааны хууль журам нь хуул эрх зүйн хангалттай үндэслэлээр хязгаарлалт биш Ерөнхий прокурор болон Тагнуулын байгууллагын даргын баталсан журмаар хүний эрхэд халдаад байна. Хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлана гэдэг Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгаа гэж үзэж байна. Иймээс энэ асуудлыг нарийвчлан хуульчлах хэрэгтэй" гэлээ 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭХХШХуульд заасан хойшлуулашгүй тохиолдолд мөрдөгч шууд баривчилж болногэж заасан . Шууд баривчлагдсан сэжигтэн олонх тохиолдолд яллагдагчаар татагдаж байгаа. Харин баривчилсан хугацаанд мөрдөгч нар шуурхай ажиллах ёстой
2023-04-28
Z:
Хятадын соёлын хувьсгалын үеийн арга барил шиг.хомроголоно,буруутайг тогтоогоогүй бж хэвлэл мэд.хэрэгслээр нийгэмд зориудаар жигшүүлэнэ гэх мэт,,,, эцэст нь шударга шүүхэд л итгэх бх
2023-04-27