УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга зарим гишүүдэд үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр "Энэ сарын 10,9 хувь болж буурсан ч махны үнэ өндөр байна. УИХ-д ирүүлсэн иргэдийн санал гомдлыг харахад үнийн өсөлт амжиргааны өртөг доройтлын асуудал болсон байна. Ийм учраас ирэх амралтын өдрүүдэд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, нийслэлээс сонгогдсон гишүүн Б.Жаргалмаа, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнтэй гишүүд захуудаар явж, үнийн өсөлтийн асуудлыг судалж, Үнийн өсөлттэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хянаж шалгаж танилцуулна. Төсвийн байнгын хорооны даргад төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар ТАХ болон үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзах үүрэг чиглэл өгч байна" гэлээ.
Уншиж байна |