Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн олон улсын аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөны талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Яамнаас 3 асуудал танилцуулсан. Засгийн газар 2018-2021 болон 2022-2025 оны хооронд дахь дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд гадаад өрийн менежментийг хийж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлагатай ажилласны үр дүнд сайн үзүүлэлтүүд гарч ирж байна. Бид 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засгийг сайжруулах тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Засгийн газрын өрийг зохицуулалтууд эерэг үр дүн гарч, МУ гадаад өртэй холбоотой дефолт болох эрсдлээс бүрэн гарсан. Өнгөрсөн оны төгсгөлд Чингис бондын үлдэгдэл 136 сая ам._долларыг төлж барагдуулсан бол ирэх тавдугаар сарын 1-ний өдөр Гэрэгэ бондын 368,7 сая ам.долларын бүрэн төлж барагдуулах бэлтгэл ажлаа бүрэн хангалаа. Ингээд сүүлийн нэг жилийн хугацаанд 1 тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг хийлээ.
Олон улсад нэр хүнд бүхий KPMG аудитын байгууллагаас Хөгжлийн Банканд 2022 оны балансад аудит хийгээд "зөрчилгүй" гэж тайлан гаргасан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нар болон манай улсын гадаадын санхүүгийн зах зээлд гараад буй Монголын аж ахуйн нэгжүүдэд цаашид өрийн зохицуулалтаа амжилттайгаар хийх суурь нөхцөлийг тавилаа. Өнгөрсөн жил гадаад өрийн нөхцөл байдал Хөгжлийн Банк төдийгүй Засгийн газрын хувьд хүнд байсан. Энэ нөхцөлд зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдэх нь гол зорилго байсан. Бид гол зорилгодоо хүрч чадсан. Мөн эхний улирлын байдлаар зээлжих зэрэглэлээ баталсан үр дүн гарч байгаа. 2022 онд Хөгжлийн Банк чанаргүй болон үндсэн зээлүүдээсээ нэг их наяд 56 тэрбум төгрөгийг төлүүлж, эх үүсвэрээ нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд энэ оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх 35 тэрбум иенийн САМУРАЙ бондын төлбөрийг барагдуулах эх үүсвэрээ цуглуулсан. Харин ирэх есдүгээр сард төлөгдөх 500 сая төгрөг Евро бонд дээрээ ажиллаж байна. Одоогоор 86 долларын бондыг эргүүлэн худалдаж авсан" гэлээ.
Уншиж байна |