Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хийсэн байна.
Тодруулбал, Сэсээрийн Золжаргалыг МУ-аас Бүгд найрамдах Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар, Банзрагчийн Баярсайханыг Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар, Эрдэнэцогт Сарантогсыг Канад улсад суух Элчин сайдаар томилох саналыг МУ-ын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо.
Мөн БНХАУ-ын Хөх хотын консулаар Шархүүгийн Оргилыг томилжээ.
П.ГОО
Уншиж байна |