Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх Шилэн дансны мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаад Ү.Оюунзул даргатай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2023 он гарснаас хойш төсвөө хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээллийг хүргэе. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажлын оновчтой менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажилладаг Төрийн өмчит ААН юм. Энэ хүрээнд төсвөөс сар бүр санхүүжилт авдаг. Төсвийн жил эхэлснээс хойш Цэцэрлэгт хүрээлэн төсвөөс 925 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.
Тодруулбал, нэгдүгээр сард 312 сая төгрөг санхүүжилт авч үүнийхээ 17 сая төгрөгийг захиран зарцуулалтаа Шилэн дансны цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хэсэгт мэдээлсэн байна. Хоёрдугаар сард 345 сая төгрөгийн санхүүжилтыг Төрийн сангаас авч 40 гаруй сая төгрөгийн зарлагаа мэдээлсэн байна. Харин гуравдугаар сард 267 сая төгрөгийн орлогоос 30 гаруй сая төгрөгийн зарлагаа мэдээлсэн байна. Тухайн байгууллага нь одоогоор 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд дээрх санхүүжилтын 50 орчим хувьд нь цалинд зарцуулагддаг аж.
Уншиж байна |