Төр ард түмэнд үйлчилж, нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой хүмүүс нь авлига авч, өгч зөвхөн ашиг сонирхол бүхий тодорхой хэсэг бүлэг хүмүүс хийгээд танил талдаа үйлчлэх явдал нийгмийг бухимдуулж байна. Яг үүнээс үүдэлтэй бүх л бүтэн банк дампуурах хэмжээний асуудал дэгдсэн нь саяхан.
Тухайн үед Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчийн мэдээллийг нийтэд ил болгоход ихэнх олон нийтийн танил болсон өөрийн гэсэн байр суурьтай гэгддэг компаниуд байв. Тэд хамгийн бага хүүтэй зээл авч, төрөөр тэтгүүлж, эцэст нь зээлээ төлөлгүй бүхэл бүтэн банкыг дампуурлын ирмэгт аваачив. Харин өнөөдөр дээрх асуудлаас эхтэй "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал болж байна. Тэд бол зээлээ зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, зээлийн эргэн төлөлт хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх аж ахуйн нэгжүүд. Мөн хэн нэгний зээл бүтсэний дараа эсвэл зээл бүтэхээс өмнө тортой юм авсан гэх мэт асуудлаар шүүгдэж буй албан хаагчид....
"Баатарбилэг цагаан тортой цаасан юм БЭЛЭГ гэж хэлж өгчихөөд явчихсан. Зогсоо зайгүй залгаад байдаг байсан. Орой байсан болохоор тортой юмыг харалгүй гэр лүүгээ аваад орчихсон" хэмээн шүүхийн танхимд нулимс дуслуулан зогсож байгаа жирийн нэг алба хаагч. Түүний хэлснээр өөрийнх судалж байсан компани компанийн зээл бүтсэн учраас ийнхүү тортой юм авчээ. Харин өнөөдөр тэр зогсоо зайгүй залгасан нэгнээс тортой юм авсныхаа төлөө шүүгдэж байна.
Тэгвэл хуулийн дагуу та дараах албан тушаалыг хашдаг бол хэн нэгнээс тортой юм авах хориотой.
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ: Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
4.1.Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;
4.1.9.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ:
7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:
7.1.1.албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;
7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;
7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;
7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;
7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;
7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;
7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;
7.1.8.үндэслэлгүйгээр хөрөнгөжих.
Тайлбар:Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ.
Уншиж байна |