Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Ё.Баатарбилэг: Сүрхий дарамтад оруулдаг, амаргүй цаг хугацаа байна
2023-04-25

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Уг хэрэгт буруутгагдан, шүүгдэж буй УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мэдүүлэг өглөө. 

 

 

Тэрбээр "Шүүгдэгч Ё.Баатарбилэг миний бие дараах мэдүүлгийг гаргаж байна. АТГ-аас 2022.04.22-ны өдөр дуудсан, надаас өмнө нь нэг ч удаа мэдүүлэг авалгүйгээр шууд яллагдагчаар татах тогтоол танилцуулсан. Энэ хугацаанд АТГ-т 10 гаруй удаа биечлэн очиж, шаардсан материалыг өгч, мөрдөх байгууллагын шаардлагыг биелүүлж ирсэн. 2022.11.03-ны өдөр АТГ-аас надад холбогдуулан хэргийн материалыг танилцуулсан хуудсанд гарын үсэг зуруулсан.

 

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний дархан, бүрэн эрхээр хаацайлалгүйгээр жирийн иргэний хувиар хууль шүүхийн байгууллагын шаардлагыг ёсчлон биелүүлж ирсэн. Сүрхий дарамтад оруулдаг юм билээ, амаргүй цаг хугацаа байлаа. Дуудсан цагт нь очоод байхад мэдэгдэх хуудас өгөөд байдаг. 

 

Хуулийн байгууллагаас надад хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан. Нэгдүгээр, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хоёрдугаарт НВЦ компанид давуу эрх олгоход нөлөөлсөн байж болзошгүй гэсэн хэрэгт буруутгасан. 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг намайг хөрөнгө орлого их хэмжээгээр буюу 388 сая төгрөгөөр нэмэгдсэнийг тайлбарлаж чадахгүй байгаа гэсэн. Би 2007 онд АТГ анх байгуулагдсан цагаас ХОМ-ээ бөглөөд явж байгаа. 2007 онд Улаанбаатарт хоёр ширхэг орон сууц, нэг жийп машинтай гэж мэдүүлж байсан. Одоо 15 жилийн дараа миний үндсэн хөрөнгө хоёр орон сууц, нэг жийп машин байна. 

 

Хэрэгт хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор гэж надад байгаа байр, машиныг битүүмжилсэн. Өөр битүүмжлэх юм байхгүй. Миний хэнд учруулсан ямар хохиролыг надаар төлүүлэх гээд байгаа юм бэ. Хохирол төлөхөөр би гахай явган, нохой нүцгэн үлдэнэ. 

 

...Ийм юм яриад зогсож байгаадаа ичиж байна. Өчнөөн олон жил төр засгийн ажил хийчихээд одоо ингээд юу ч үгүй царайлаад зогсож байгаадаа ичиж байна...

 

...Хөгжлийн банкны гэх энэ том хэргийн ард явсан бол яанаа гэх харуусал, харамсал байна, ялангуяа улстөрчид бидэнд. Хөгжлийн банктай холбоотой ямар нэг асуудал, нөлөөлөл, хууль зөрчсөн үйлдэл байхгүй" хэмээн мэдүүллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1байртай,1 машинтай бх чинь одоо жирийн үзэгдэл наад захын хэрэглээ баянд орохгүй өдий насны олон жил ажилласан хүн.Хаа очиж нүдэнд дулаахан,энгиын даруу ганц гишүүнээ хэлмэгдүүлж бна аа.
2023-06-24
Оюутан байхдаа 5 буудалд байдаг байсан хүн бизнес хийлгүй ийм мундаг болох гэж күэ нээрээ.
2023-06-23
Бурхан зүг орой дээр:
Энэ нээрээ. Хэлэх муу муухай үг алга. Тосоор урс л гэе
2023-04-25
Иргэн:
Хүнийг гаднаас нь хараад ерөнхийд нь дүгнэж болно. Харваас ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ хүн. Луйвар хийчихээд дээрээс нь пээдэлзээд биднийг доромжлоод байж байгааг нь. Нотлох баримтууд нь хангалттай байсаар байтал шүү.
2023-04-25
МАН ба АН-ын хулгайчдад сануулах үг:
Их хурлын гишүүн, сайд, дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайд, төлгөн албан тушаалтан, бөгс долоогч, жирийн гүндүүгүй иргэн хэнд ч хууль ёс жигд, алагчлахгүй шударга үйлчлэх ёстойг эрхэм Та мэдмээрсэндээ. Овоо босгоогүй бол шувуу суухгүй шүүдээ. Шон босгоогүй бол хэрээ суухгүй шүүдээ хүн гуай!!!!!!!!!!!!!!
2023-04-25
иргэн:
Монголын бүх баялаг өр хулгайлагдаж байгаа Хэнч аваагүй Хэнч буруугүй Гэхдээ хулгайд алдагдсан Энэ систём бол МАН гэх мафийн ажил
2023-04-25
ТА ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛЬ ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ТЭР КОМПАНИАС АВААД НУУСАН ЮМ БИШ ҮҮ? ТЭГЭЭД ТАНЫГ ИНГЭЖ ГҮТГЭСЭН ГЭХЭД ИТГЭХГҮЙ Л ЮМДАА. ГЭХДЭЭ ХУУЛИЙН АЛБА УЧРЫГ ОЛОХ БАЙХАА. АВСАН МӨНГӨӨ НУУСАН БАЙХ Л ДАА ТА
2023-04-25
Жирийн иргэдийг яадаг нь ойлгмжтой байна уу? Чи хулгайч учраас чамайг шалгах нь зөв ш дзз муу новшоо.
2023-04-25