Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хуралдаан ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар хойшиллоо
2023-04-25

Яруу найрагч Ц.Хулан болон түүний хамсаатан Б.Отгонбаатар нарт холбогдох шүүх хурал өнөөдөр БЗД-ийн анхан шатны шүүхэд товлогдсон байв. Гэвч шүүх хуралдаан хойшилж магадгүй гэх мэдээллийг холбогдох албаны хүн өгч байна. 

 

 

Учир нь энэ хэрэг нь улсын нууцад хамаарах учраас шүүх хурлыг хаалттайгаар анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч даргалах явуулдаг. Харин Ерөнхий шүүгч  "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд оролцож байгаа юм. Иймээс өглөө товлогдсон шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна.

 

Сануулахад,  нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /12 хавтаст/ хэргийг шүүх 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн. 

 

Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Оюунбаатар нараас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлт ирүүлснийг шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн юм. Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас ийнхүү шүүхэд шилжүүлсэн байгаа. Харин тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжилж байгаа билээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оронд нь хөгжлийн банк, нүүрсний хулгайчид, Козиночид,өгзөг баригч,авилгачдаа хориоч.Харин илчилсэн хүн хоригддог нь сонин
2023-07-01
irgen:
ervvl enh baigaarai bvv gutar ynen yalna Hulaan.shn aaviin ohin yalnaa
2023-04-25
zochin:
irgenee shaltag haij udii olon honog horiod hoishlyylaad bdag boliochee hurdan shiidej 1 tiish ni bolgo naad Oyunbaatar chini ashigtai mungutei hynd l yilchildeg muu hyn avch dee Hulan mini haramsaltai.galtai tsogtoi heveerei baigaad davaad garaad ireerei
2023-04-25