Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дорнод аймаг БЗДХ өвчний тархалтыг бууруулахад 60 саяыг зарцуулна
2023-04-25

Дорнод аймаг БЗДХ болон Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах төслийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү төслийн хүрээнд 60 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласан байна. 

 

 

Тендерийн баримт бичигд тусгагдсанаар 60 сая төгрөгийг оношлуур, эмнэлгийн хэрэгсэл авахад зарцуулах юм. Санхүүжилтын эх үүсвэрийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар тусгажээ. Гэвч энэхүү тендерт оролцохоор саналаа ирүүлсэн иргэн ААН байхгүй учир тендерийг дөрвөн сар дарааллан зарлаж байна. 

 

Уг нь сүрьеэг өвчний оношилгоо эмчилгээний зардлыг төр хариуцдаг. Мөн 2021 оны байдлаар 21 аймаг, есөн дүүргийн 41 нэгжид 42 сүрьеэгийн илрүүлгийн төхөөрөмжөөр хангасан. Гэтэл Дорнод аймаг  БЗДХ болон Сүрьеэ өвчний тархалтыг бууруулахаар оношлуур, эмнэлгийн төхөөрөмж авах тендер зарлажээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин