Америкийн бизнесмен, Tesla, SpaceX, Твиттерийн эзэн Илон Маск Оростой дайтаж буй Украинд тусламж болгон их хэмжээний мөнгө хандивлажээ. Тэрбээр энэ талаараа Твиттер хуудсандаа бичсэн байна.
Тодруулбал, Украинд тусламж үзүүлдэг сангийн Твиттер дэх хаягт цэнхэр тэмдэг өгөхийг Стивен Кинг Маскад хандан санал болгоход Маск Украинд мөнгө хандивласан хэмээн хариулжээ.
"Би Украинд 100 сая доллар хандивласан, харин чи хэдийг хандивласан бэ? Ингэхэд бид Батлан хамгаалахын яамны мөнгөнөөс татгалзсан юм шүү" хэмээн Маск бичсэн байна.
Түүний Украинд хандивласан мөнгө нь монгол мөнгөөр 350 тэрбум төгрөгтэй дүйхүйц юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |