Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас захирамж гарган, аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд электрон тамхи худалдан борлуулахыг хоригложээ. Энэ шийдвэр ирэх сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм.
Сүүлийн жилүүдэд насанд хүрэгчид төдийгүй өсвөр насны хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ ихэссээр байгаа учраас дээрх шийдвэрийг гаргасан байна. Дээрх захирамжийг электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг аж, ахуй нэгж байгууллагууд ирэх сарын 15-аас мөрдөж эхлэх юм.
Уншиж байна |