УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуулийн төсөл хэлэлцлээ. Нэгдүгээрт, ХАА-н салбарын цаг үеийн байдлаар ХХААХҮ-ын сайд мэдээлэл хийсэн. Хоёрдугаарт, цалин хөлсний тогтолцоог боловсронгүй болгох талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээлийг сонсон.
Гуравдугаарт, УИХ-аар хэлэлцэж байгаа Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээллийг сонслоо. Бүлгээс Хүнсний хувьсгалын хүрээнд хийж байгаа зээл, төслүүдийг эрчимжүүлэх, ноолуурын үнийг буулгахгүй тогтвортой байлгах чиглэлд тодорхой арга хэмжээ авах, гурил үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай байгаа учраас холбогдох чиглэлүүдийг салбарын сайдад өгсөн.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулж цалин, тэтгэвэр нэмэхийг иргэд шаардаж байгаа. Төрийн албан хаагчдын цалин нэлээн ялгавартай байна. Иймээс энэ ялгаварлалыг багасгах, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах, цалин хөлсийг инфляцийн төвшин, үнийн өөрчлөлттэй холбогдуулан нэмэгдүүлэх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн. Энэ асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ Ажлын хэсгийн ажлаа эрчимжүүлж, тодорхой саналуудыг бэлтгэх чиглэлийг өгсөн" гэлээ.
Уншиж байна |