Сүүлийн өдрүүдэд төрийн ордны хашааг засварлаж, улмаар ногоон өнгөөр будаж шинэчилсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Тэгвэл уг асуудлаар төр засгийн тохижилт үйлчилгээний газрын дарга Ж.Тамир мэдээлэл өглөө.
"Төрийн ордны гаднах хашаа олон жилийн элэгдэлд орсон мөн эвдрэл гэмтэл гарсан. Уг хашааны хувьд хүнд даацын цутгамал хашаа учраас иргэдэд гэмтэл учруулах эрсдэлтэй байсан. Тиймээс хашааг яаралтай засварлаж, иргэд олон нийтэд эрсдэл учруулахгүй байх үндсэн дээр зураг төслийн дагуу засварласан.
Хотын төв хэсэг учир аюулгүй байдалдаа анхаарч ажилласан. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс хашааг тулгасан зэрэг асуудал гаргасандаа уучлал хүсэж байна.
Түүнээс гадна хурдан шуурхай засаж засварлахыг хичээж, шахаж ажилласан. Энэхүү хашаа нь яг хуучин хашаа шигээ гадна чулуу хийгдэнэ. Польш улсын ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор чулуу хийж амжихгүй, будгийн сонголт хийсэн байгаа. Гэхдээ хашааны ерөнхий өнгө нь гандчихсан байгаа ч чулууны өнгө нь ногоон байдаг.
Угтаа баруун тал нь ногоон өнгөтэй тиймээс зүүн талыг нь өөр өнгөөр будчихвал хашаа өөр харагдана. Шинэ эмульс учраас маш тод харагдаж байгаа юм. Тиймээс иргэдэд маш хүндээр тусаж байх шиг байна. Тиймээс хашааны зүүн тал нь баруун тал болон бусад тал шигээ чулуу хийгдэнэ. Айлчлалын дараа хийх төлөвлөгөөтэй байгаа" гэв.
Ц.Наранцацрал
Уншиж байна |