Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордны зүүн талын хашааг ногоон өнгөөр будсан нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж буй. Тэгвэл тус хашааг түр хугацаанд ногоон өнгөөр буджээ.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж байгаа.
Уг айлчлалыг угтан түр хугацаанд хашааг ногооноор будсан гэх тайлбар мэдээлэл гараад байна.
Уншиж байна |